2021 оны загварын чиг хандлагыг бид саяхан “2021 ОН” цувралаараа онцолсон билээ. Бид энэ удаа арай өөр нэгэн дизайнерийн харах өнцөг болон ойлголтыг энэ буландаа хуваалцах нь илүү сонирхолтой байх болов уу хэмээн бид Bloomingdale-ийн Эмэгтэйчүүдийн RTW загварын директор Ариэль Сибониг-ийн сонголтыг хуваалцаж байна. Түүний “ажил” нь угтаа трэндийг түрүүлж мэдрэн хамгийн том их дэлгүүрт юу авчрахыг шийддэг учир бидэнд ихээхэн нөлөөтэй байж болох юм.
Түүний үзэж байгаагаар,таны шүүгээн дэхь хувцаснууд ихэвчлэн бидний байнга өмсдөг мөн ижил төстэй загвартай байх ба эдгээр хувцаснуудаа бид хооронд нь амархан хослуулж чаддагт байх юм. Гэртээ өмсөхөд тохиромжтой тухтай бөгөөд гоёмсог гутлын загваруудыг хүртэл тэрээр зөвлөж байгаа юм. Тэгэхээр,та доош гүйлгэн Сибонигийн дуртай бөгөөд бусад загварын төлөөлөгчдын урам зоригоор дүүрэн загваруудыг сонирхоорой.
1. Knit Sportwear
“Сүлжмэл бэлтгэлийн гэмээр хувцаснууд энэ онд хэвээр үлдэх нь ээ. Энэ төрлийн хувцас намар Блүүмингдэйлд маш том трэнд болсон бөгөөд 2021 онд энд загварын хандлага буурна гэж бид бодохгүй байна. Би хувьдаа сүлжмэл хослол маш их дуртай. Ялангуяа майк, кардиган, сүлжмэл өмдийг бүгдийг хослуулан өмсөх нь үнэхээр тухтай бас ажил хэрэгч байж чаддаг” – Сибони
2. Light-wash denim
“Ихэнхдээ өмд өмсдөг хүний хувьд би 2021 оны турш жинсэн өмдны трэнд ийг бүгдийг нь туршмаар байна. Цайвар, илүү сул, сунадаг бүстэй гэх мэт биед эвтэйхэн трэндүүд голлож байна.
3. Slides
“Хүмүүс гэр орондоо илүү их цагийг өнгөрөөх болсноор бид гэрээсээ ажил хийх амьдралын хэв маягт тохирсон шинэ загварын слайд углаашуудыг олон харах болно. Яг одоо шаахайнаас санаа авсан слайд нь хавар, зуны улиралд том байр суурь эзэлж байна.
4. Nap Dresses
“Ирэх жил таны шүүгээнд зайлшгүй байх ёстой өөр нэгэн трэнд бол унтлагын мэт даашинзууд юм. Унтлагын даашинзаар урласан энэхүү даашинзууд нь өмсөхөд хялбар бөгөөд энгийн хэрнээ загварлаг харагдаж чадах загвар юм. Ирэх жил бид гайхалтай загвартай олон загварын даашинзуудыг харах болно.
5. Woven Handbags and Shoes
“Нэхмэл гутал, цүнх нь 2021 оны хаврын загварын тайзнаа зонхилж байв. Гар урлалд ихээхэн анхаарч, дизайнерууд рафиа, олс, арьс зэрэг байгалийн материалыг гоёмсог гутал, цүнх болгон урласан”
Leave a Reply