Бид 2021 он цуврал бичвэр оруулж байгаа билээ. Эдгээрээс та энэ онд хувцасны шүүгээндээ юу нэмэх, хэрхэн стайлинг хийж хослуулах, мөн загварын мэдлэгт нь нэмэр болох болов уу хэмээн найдаж байгаа юм. Ээлжит цувралаараа энэ хавар зуны улирлын хамгийн шилдэг цүнхнүүдээс санал болгоё.
1. Colorful Bags
ТОД ЦҮНХ
Ийм тод цүнхтэй байхад өөр бусад хувцаслалтандаа санаа зовох шаардлагагүй. Таны гар цүнхэн дээр хүн бүрийн нүд унах болно.
Balenciaga SS21, Fendi SS21, Versace SS21, Chloe SS21
2. Netted Bags
ТОРОН ЦҮНХ
Загасны тор мэт энэ цүнх зуны халуун дулаан уур амьсгалыг танд мэдрүүлэх болно.
Bottega Veneta SS21, Longchamp SS21
3. Hanging Bottle Case/ Wallet
УСНЫ САВ/ТҮРИЙВЧ ЦҮНХ МЭТ АШИГЛАХ
Та түрийвчээ алдахвий гэж дахин санаа зовох шаардлагагүй боллоо. Учир нь хүзүүнд чинь л байгаа. Авсаархан бас үнэхээр эгдүүтэй. Мөн ус авч явдаг уу? Тэгвэл цүнхэндээ заавал багтаах гэж чихэлгүй тусад нь цүнхлэн хувцаслалтынхаа нэг хэсэг болгож болох нь ээ.
Balenciaga SS21, Max Mara SS21, Fendi SS21, Rosantica
4. Retro Revival
ХУУЧНЫ СЭРГЭН МАНДАЛТ
Хуучны архиваас сэдэвлэсэн цүнхнүүд сүүлийн үед эргээд шинэчлэгдэн гарч ирэн тренд болж байна. 1999 оны Dior-ын “Saddle Bag”, 2000-аад оны Prada-н “Nylon Bag” зэрэг нь шинэчлэгдсэн материал, өнгөөр гарч ирсээр байгаа зэргээс харж болно. Энэ онд мөн Gucci-ийн “Jackie 1961”, Fendi “Baguette” зэрэг “IT BAG”-ууд эдгээрийн эгнээнд нэгдэж байна.
Gucci Jackie 1961, Fendi Baguette
5. Changable Straps
СОЛЬДОГ ҮҮРЭВЧ
Сольдог үүрэвч цүнхэнд цоо шинэ өнгө төрхийг бий болгон өөрчилж чаддагаараа онцлог. Хамгийн сүүлд Celine нь 16 цүнхэндээ зориулж сольдог үүрэвч гаргасан билээ. Dior-ын Lady D-Lite нь мөн л адил тусдаа үүрэвч гаргасан бөгөөд та сонирхолдоо нийцүүлэн цүнхээ өөрийнхөө хэв маягт оруулж болох нь ээ.
Dior D-Lite, Celine 16 bag
6. Structured Bag
БИЕТЭЙ ЦҮНХ
Янз бүрийн хэлбэртэй, хатуу, биетэй цүнх нь сүүлийн үед ноёлсоор байгаа билээ. 2021 ондоо ч бид эдгээр хөөрхөн цүнхнүүдээр гоёсоор байх нь ээ.
Balenciaga SS21, JW PEI Rantan Bag,
Leave a Reply