2021 IT BAG

IT BAG” нь дан ганц мэргэжлийн хүмүүс, цүнхний хорхойтнуудад бус, нийт массыг хамарсан, ихэнхдээ алдартай хүн, урлагийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн жил ч үнэ цэнээ алдахгүй, харин ч нэмэгдэх ‘’цүнхний нэршил’’ гэдгийг бид сайн мэдэх билээ.

Иймээс ч цөөхөн брэндүүд л “Celine” шиг “IT” Bag- ийг бүтээхдээ гаргууд байдаг бөгөөд ийм  загварууд нь багахан хэмжээний урлагийн бүтээл шиг байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр Сэлин ирэх онд юунд ханцуй шамлан орсон бэ?

Celine-ий “16” загварын цүнхийг одоогийн бүтээлч захирал Hedi Slimane ажиллаж эхэлсэн анхны өдрөө бүтээж байсан бөгөөд хэдийнээ ажил хэрэгч, өөрийн хэв маягийг тодорхойлчихсон бүсгүйчүүдийн хүсэмжит цүнх болж чадсан юм. Тус брэнд  2021 оны хавар “16” цүнхээ 2 өөр урт оосортой,  5-н өөр өнгөөр,  шинэлэг хувилбараа гаргасныг харсан билээ. Тэгвэл бидний дуртай, сайхан хувцасладаг одууд болох Женнифер Лоуренс, Жессика Алба, Эмма Робертс нар аль хэдийн 2021 оны хамгийн их хүсэмжит тансаг зүйл   болох Celine “16” цүнхний шинэ хувилбар бөгөөд  даавуун оосортой цүнхийг  үүрч   зурагаа авахуулжээ. Тэд Celine “16” оосрыг хэрхэн загварчилж байгааг доошоо гүйлгэн зурган дээрээс хараарай. Мөн манай Ame concept store- д Celine “16” цүнх худалдаалагддаг болохыг дуулгахад таатай байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy