Загварын тайзнаас шууд өмсөөд явж болох загварууд
Бид цар тахлын хүрээнд нэг жил гаруй их бага хэмжээгээр хөл хорионд байсны улмаас дизайнерууд маань энэ зун тав тухыг хамгийн түрүүнд тавьж практик хэв маягт загварууд танилцуулжээ. 2021 онд тухтай шаахай, бат бөх загварууд мөн платформ гутал илүү давамгайлах нь.
1
Slippers Worth Wearing Outside the House
Хэдийгээр бид 2021 оноо ч гэртээ сууж хөл хорионд орж магадгүй байгаа ч хөл маань сайхан харагдах ёстой гэж бодож байна. Тиймээс бид гэртээ ч, гэрээс гадуур ч дуртай шаахайгаа өмсөх болно.

Inspiration from Ralph & Russo
2
The Horse Girl Is All Grown Up
Морьтны хэв маяг “high fashion” чиг хандлагыг бий болгож байна. Диана гүнжийн хувцаслалт шууд таны шүүгээ рүү.

Inspiration from Prada
3
Minimalist Sandals for Walking the Extra Mile
Эцэст нь сонгодог нарийн оосор бүхий сандаалыг загварын хорхойтнуудад зориулан жагсаалтанд оруулж байна. Нэгэн цагт загварлаг бусд тооцогддог байсан нарийн оосортой энэ загвар гоёмсог өсгий, хэлбэр бүтэц, гоёл чимэглэлтэйгээр эргэн ирлээ.

Inspiration from Acne Studios
4
Schoolgirl Strut
Ахлах сургуулийн сурагч мэт хэв маягаас илүү тухтай, эвтэйхэн зүйл үгүй билээ. Тиймээс Gucci брэнд Mary Jane загваруудаа бидний хувцасны шүүгээнд байх ёстойг сануулав. Хамгийн сайхан хэсэг нь дуртай оймсоо нэмэхэд л хангалттай.

Inspiration from Gucci
5
The Return of the Wild West
Хэрэв та энгийн дур булаам байдалд нийцсэн төгс гоозүйг хайж байгаа бол барууны хэв маяг яг тохирно. Ямар ч хувцаслалтад төгс зохицох гутлын загваруудыг эндээс олоорой.

Inspiration from Isabel Marant
6
Off the Chain
Энэ жил бид алтан чимэглэл, алтан эдлэлд илүү дуртай болж эцэст нь бидний дуртай гутал руу чиглэв. Зүүлт шиг нарийн эсвэл кубийн холбоос шиг бат бөх байхаас үл хамааран гинжээр чимэглэсэн гутал загварын шинэ дэвшил болж байна.

Inspiration from Off-White
7
These Boots Are Made for Hiking
Мэдээж арзгар, резинэн ултай гутал. Давуу тал нь үүнээс тохь тухтай, гоёмсог сонголт гэж үгүй.

Inspiration from Stella McCartney
Leave a Reply