1990-ээд оныг санагдуулам хэв маягтаа эргэн орж, цэвэр минимализм, Unisex загвараар бүх хэв маяг, хүйс, үе уялдаатай төгс зохицсон, илүү хязгаарлагдмал, тийм ч дэггүй загварыг бид олж харсан. Цуглуулгууд хүсэл эрмэлзэл, тэсвэр тэвчээр, бүтээлч сэтгэлгээгээр дүүрэн байлаа. Ингээд бид 2021 оны Хавар/Зуны загварын гол чиг хандлагуудыг танилцуулж байна.
1990-ЭЭД ОНЫ ХЭВ МАЯГ
Энгийн, гэхдээ илүү тачаангуй. Unisex хэв маяг, хурц, график шугам, нэвт харагдахуйц материал, болон уяатай загваруудыг дизайнерууд толилуулав. 1990-ээд он эргэн ирж байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Минимализмыг зохион бүтээгч, домогт Helmut Lang- д хүндэтгэл үзүүлэн дэлгэж буй орчин үеийн байдал нь энэ улирлын хэв маягуудын нэг юм.

From left to right: Acne Studios, Jacquemus, Givenchy
МАСК
Маск өнөө үеийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Marine Serre-н нүүрний хаалттай малгайнаас эхлээд Balenciaga олон үйлдэлт том хоолойтой цамц, Rick Owens нөмрөгтэй хослуулсан гээд аюулгүй бас загварлаг байлгахын тулд дизайнерууд улам бүтээлчээр ажиллаж байна.

From left to right: Rick Owens, Balenciaga, Marine Serre
МӨНГӨЛӨГ ӨНГӨ
Paco Rabanne, Burberry, Louis Vuitton-ий загварын шоуны адил шинж нь мөнгөлөг туяа байлаа. Эрч хүчтэй бас хуучны сонгодог бүтээлүүдээс санаа авсан гэмээр гялтганасан торон, галбирыг тодотгосон загваруудаар шүүгээн доторхоо шинэчлээрэй.

САВХИН ХҮРЭМ
Том пиджакийг март. Учир нь энэ улиралд biker jacket-н гурван ч өөр хувилбар гарч ирлээ. Chanel лого хэвлэсэн бол, Celine хөрөнгөтний ихэмсэг хэв маягаа эвдэн спортлог харин Louis Vuitton футурист,том загварууд гаргажээ.

БОГИНО ШОРТ
Илүү богино байх тусмаа сайн! Dior, Isabel Marant, Miu Miu шоун дээрээс бид ирэх зуны сонгодог бүтээлүүдийг олсон гэж хэлэхэд болно. Өндөр суудалтай богино шортны гайхалтай хослолуудыг хараарай.

РОМАТИК ДААШИНЗ
Valentino, Dior, Isabel Marant бүгд романтик богемын хэв маяг бүхий даашинзыг танилцуулсан билээ. Гэрэлтсэн тунгалаг урт даашинзууд өнгө, хэлбэр гээд эмэгтэйлэг байдлын жинхэнэ илэрхийлэл байв.

БӨМБӨГӨР ХАНЦУЙ
Ханцуйн загварт том, сул, олон хэлбэр бүхий эрс шийдэмгий өөрчлөлт орж ирлээ.

ЗАГАСАН ТОРОН ХУВЦАС
Аз жаргалтайгаар толилуулж буй бас нэгэн загвар бол fishnet даашинз юм. яг л 1990-ээд он эргэн ирсэн мэт боловч минималист байдал, уян хатан байдлаараа орчин үеийн хэмнэлийг бий болгосон.

СПОРТ ХОСЛОЛ
Спорт хувцасны хэв шинжийг илүү сул, кутюр нарийн хийцтэй болгожээ. Одоо бид өдөр, шөнө хэдийд ч загварлаг спорт өмдтэй явж болох нь.

НЕОН ЛОГО
Хэдийгээр 2020 онд бид неон өнгийг үлдээнэ гэж бодож байсан ч 2021 оны хавар/ зуны улиралд арай өөрөөр буюу коллаж, нөхөөс, эффектийн шинэ шийдлүүдэд тусгаж өгснөөр олж харах бололтой. Илүү орчин үеийн байдал нь ямар ч загвар, өнгөтэй гайхалтай хоршиж streetwear төрхийг бүрдүүлэх болно.

АЖЛЫН ХУВЦАС
Халаас, бүс, тав гэх мэт хэт нарийн детальтай цагаан, шаргал өнгө бүхий загварууд ажлын хувцасны шүүгээнд дуу дуулах мэт шинэчлэлт байлаа. Хэсэг бүр нь нарийн хийц, уялдаатай байсан нь практик талаасаа ажлын хувцасны хэв шинжээ агуулсан.

Leave a Reply