2020 оны намар өвлийн загварын чиг хандлага

Трендийг  хэн тодорхойлдог вэ? Загварын ордоны дизайнерууд  л тодорхойлдог уу? Улирал бүр хувьсан өөрчлөгдөж байдаг чиг хандлагыг мэргэжлийн Trend maker-үүд тухайн цаг үеийн байдалтай уялдуулан Trend book-ийг гаргадаг бөгөөд үүний дагуу дизайнерууд  өөр өөрсдийн хэв маяг, загварын ордныхоо онцлогийг шингээн цуглуулгуудаа урладаг байна. Зуны хувцасаа далд хийн намрын хувцасны шүүгээгээ бүрдүүлэх цаг хэдийнэ ирсэнтэй холбогдуулан Ame concept store-с ирэх улирлын чиг хадлагын талаар ээлжит нийтлэлээ бэлтгэлээ.

ХЭТРҮҮЛЭГТЭЙ ХАНЦУЙ

Гүнжийн даашинз мэт бөмбөгөр эсгүүртэй ханцуй өнгөрч байгаа улиралд ноёлож байсан бол энэ улиралд  хунисан чимэглэлээр акцент өгсөн эсвэл хэт урт гэх мэт  хэтрүүлэгтэй анхаарал татахуйц ханцуй тренд  болж байна.

Balenciaga, Fendi

САВХИ

Өнгө өнгийн арьсан хүрэмийг та бараг л бүх л загварын шоун дээр харж амсан байх. Тиймээ тод өнгө бүхий арьсан хувцаснууд энэ намрын онцлох чиг хандлага юм. Ялангуяа арьсан хүрэмийг арьсан өмд, юпкатай хослуулан өмсөхийг дизайнерууд санал болгож байна.

Celine, Saint Laurent, Fendi, Simone Rocha

НӨМРӨГ

Урт богино, малгайтай эсвэл босоо захтай гээд та өөрт тохирох нөмрөгийг сонгон өмсөөрэй. Тав тухтай бөгөөд содон сонголт байх болно.

Saint Laurent, Celine, Givanchy

70,80-ААД ОН

Жил бүр хуучны загварууд эргэн ирдэг. Энэ оны хувьд 70-80 оны хэв маяг эргэн ирсэн. Тэр дундаа хамгийн түгээмэл ажиглагдаж байгаа зүйл нь 70-80 оны өнгө бүхий хээ трэнд болж ээ.

Gucci, Celine, Dior

Харин өнгөний хувьд пастел нил ягаан, цэнхэрээс гадна цайвар ногоон өнгө онцлох өнгө болж байна. Үүнээс гадна camel beige, гүн цэнхэр тод ягаан өнгөнүүд энэ улирлын өнгөний трэндийг түүчээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy