Өндөр өсгийт нь анх эрэгтэй хүнд зориулж бүтээгдсэн гэвэл та итгэх үү? Үнэндээ эрт үед, өндөр өсгийтэй гутлыг эрэгтэй цэрэг, язгууртнууд, хааны удмынхан зэрэг хэрэглэдэг байжээ. Та бүхэнд өсгийтэй гуталны түүхээс танилцуулж байна.

Персийн морьтнуудын гутал
Өндөр өсгийт гутал анх 15-р зууны үеийн Перст бий болсон бөгөөд тэр үед цэргүүд хөлөө дөрөөнд бэхлэхийн тулд үүнийг өмсдөг байжээ. Түүнээс хойш Персийн цагаачид Европ руу уг гутлын загварыг авчиран түгээсэн бөгөөд эрэгтэй язгууртнууд илүү өндөр, илүү царайлаг харагдахын тулд тэднийг өмсдөг болжээ.
15-р зууны сүүлээс 17-р зууны эхэн үед тавцан хэлбэрийн өндөр гутал нь Европын дээд зиндааны эмэгтэйчүүдийг гуалиг өндөр болоход нь тусалдаг байжээ. Ялангуяа Венецэд энэхүү гутал маш их алдартай байсан бөгөөд өндөр нь заримдаа 54 см хүрч байснаас зарц нараа түшиж явахад хүрдэг байжээ. Уг өндөр өсгийтийг банзал дор бүрэн нууж болдог байв. Уг гутал өндөр байх тусам хувцаслалтанд илүү их даавуу шаардлагатай болсон нь тухайн хүний бэл бэнчинг мөн илтгэдэг болсон.

тавцан хэлбэрийн гутал

1673 онд XIV Луис хаан улаан өсгийтэй, улаан ултай гутлыг Францын шүүхэд өмсгөн нэвтрүүлсэн бөгөөд тэрбээр ийм гутлыг зөвхөн өөрийн тойрон хүрээллийн язгууртнууд өмсөхөөр хязгаарладаг байжээ. Хожим нь Европ даяар дээдэс язгууртнууд энэхүү уламжлалыг нэвтрүүлж, улам их загварлаг болгожээ. Өнгөний ангилал нь эрх ямба, дэв зиндааг тодорхойлж байсан ба доод зиндааныхан даган хуулбарлах болсон.
20-р зууны эхэн үе хүртэл уламжлагдан ирсэн Хятадын хөлөө агшаах заншил нь орчин үеийн өндөр өсгийтийн адил явахад хүндрэлтэй байв. Маш их бариулснаар гажиг жижигхэн хэлбэртэй болох ба цаг хугацаа өнгөрөхөд бие бялдар түүндээ дасч, хөлний урт дөрвөн инч болдог байв.

хятадын уламжлалт гутал

“Маргад эрдэнийн орон” Дороти охины гутал
Хамгийн анхны өнгөт дэлгэцийн бүтээлийг 1916 онд нэвтрүүлж байсан бөгөөд (Technicolor process) 1939 онд хийгдсэн Маргад эрдэнийн орон, Салхинд туугдагсад зэрэг кинонд хамгийн анхны тод өнгөтэй гутлыг үйлдвэрлэн хэрэглэж байжээ. Л. Фрэнк Баумын “Маргад эрдэнийн орон” дэлгэцийн бүтээлд өнгөт гэдгээ улам сайн харуулахын тулд Дороти охины гутлыг анх мөнгөлөг байсныг өөрчлөн тод гялалзсан улаанаар сольж байжээ.
Олон улсад хамгийн их тархсан гутлын тухай, магадгүй хамгийн эртний гутлын түүх бол ариун журамт охин Синдереллагийн өндөр өсгийт гутлын түүх бөгөөд энэ нь түүний нийгмийн байр суурийг илэрхийлдэг ажээ. “Туфль шаахайн” тухай үлгэрийг I зууны Египетэд хүртэл тэмдэглэн үлдээжээ. Африк тивээс Европ хүртэл ижил төстэй үлгэрүүдэд болон Америкийн нутгийн уугуул хүмүүсийн соёл уламжлалд туфль шаахай нь үргэлж ид шид, хүч чадал, үзэсгэлэн гоог илэрхийлсээр ирсэн байна.

Leave a Reply