Өндөр суудалтай, нугалаатай өмд гэж юу вэ?

Нугалаатай өмд нь эргээд анхаарлын төвд орж, сүүлийн жилүүдэд маш загварлагт тооцогдож байна. Нэг хэсэг үе эрэгтэй хувцаслалт slim fit буюу нарийхан, эмзэг гэмээр хэлбэр силуэт ноёлож байсан бол одоо бид илүү тухтай хувцаслалтруу чиглэж байна. Үүнийг бид ”Мода эргэх” гэж хэрлэдэг билээ. 

ТЭГВЭЛ НУГАЛААТАЙ ӨМД ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ?

Бүсэлхийн шугамын дагуу (индүүдлэгийн дагуу) жижиг нугалаатай байх ба шуумагруугаа нарийссан, богино загвартай эсвэл энгийн урттай байдаг. Энэ загварын хамгийн гол онцлог нь энгийн өмднөөс хавьгүй өндөр суудалтай байдаг.

Өнгөрсөн түүхийг эргэн харвал эрэгтэй өмд ихэвчлэн нугалаатай байдаг ба нугалаагүй энгийн хувилбар нь ХХ зууны хоёрдугаар хагаст анхны төрхөө олжээ. Дараагаар нь 80-аад онд ”baggy style” -ээр маш хүчтэй сэргэн мандаж байсан ба мэдээж загварын хуулиар эргээд л нарийн загварлуу чиглэсэн.

ЯАГААД ЗААВАЛ НУГАЛААТАЙ ӨМД СОНГОХ ВЭ?

Даавууг өмдний урд эсгүүрийг бүс хэсэгтэй залгахын өмнө нугалаа үүсгэж бэлддэг. Нугалаа нь урагш чиглэсэн болон арагш чиглэсэн 2 төрөл байдаг. Аль ч талруу чиглэсэн нэг, хоёр, гурван нугалаатай байж болно. Нугалааг янз бүрээр тайлбарлаж болох ч үндсэн зорилго нь илүү чөлөөтэй сул хөдлөх боломж бүхий нэмэлт хэсгүүд бөгөөд үүний тусламжтай та босож суухад бие барьсан мэдрэмж төрүүлэхгүй, үүрчийлт бага авдаг.

НУГАЛААГҮЙ ӨМД

Энэ загвар нь гоё сайханд гэхээсээ илүүтэй юмсыг энгийнээр нь байлгах дуртай хүмүүст, мөн туранхай хүнд илүү тохиромжтой. Энэ загварын өмд нь даруухан, шулуун хэв шинжтэй бөгөөд биед маш сууж өгдөг. Гуя, өгзөг хэсгээрээ хэт булчинлаг эрчүүд зайлс хийх хэрэгтэй ба эс бөгөөс та үргэлж зогсоогоор байх шаардлага гарч мэднэ.

Сонгодог хэлбэртэй тул та ямар ч үед, ямар ч тохиолдолд өмсөх боломжтой.

НЭГ ЭСВЭЛ, ХОЁР НУГАЛААТАЙ АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ?

Нэг нугалаатаи загвар нь өмсөхөд хялбар, тухтай болоод үргэлж элегант байдаг нь ахимаг насныхны хувьд хэрэгцээтэй төдийгүй залуу эрчүүдэд ч таалагддаг загвартай. Энэ загварыг орчин үеийн хэрэглээнд авч үзвэл гараа халаасандаа хийдэг хүмүүст эсвэл ухаалаг гар утас, түлхүүр эсвэл бусад зүйлийг халаасандаа хадгалдаг хүмүүст маш тухтай, амар байдаг.

Нэг нугалаатай байсан ч сул чөлөөтэй, тухтай байхад хангалттай бөгөөд хоёр нугалаатай байснаар илүү гүйцэтгэлтэй харагдахаас гадна суудлын хэсэгт уян хатан байдлыг нэмдэг.

 

НУГАЛААТАЙ ӨМДӨНД МАНЖЕТКА ХЭРЭГТЭЙ ЮУ?

Тэгэх ёстой гэсэн тогтсон дүрэм журам байхгүй тул энэ нь таны сонголт хийгээд хаана ямар тохиолдолд өмсөхөөс хамаарна гэж ойлгож болно. Нөгөөтээгүүр доороо мөнжеткатай байснаар шуумгийг хүндрүүлж нугалааг илүү шулуун уналттай болгож төгс дүр төрхийг бүтээнэ. (Манжетканы тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу?)

Гэхдээ black tie, болон хурим зэрэг дээд зэргийн арга хэмжээнд төдийлөн тохиромжтой бус.

Өндөр суудалтай, нугалаатай өмдийг хэрхэн загварчлан өмсөж болохыг харцгаая.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy