Анх хүмүүс шавар шалбаагтай үед өмдөө шууж өмсдөг байсан нь манжетканы үүсэл болжээ. Харин 1890 онд Вейлсийн хунтайж 7-р Эдвард нь цаг агаарын байдлаас үл хамааран зөвхөн загварын үүднээс нугалсан шуумагтай өмдийг өмсөж эхэлсэн байна. 1890-1940 оны хооронд бизнес хувцаслалтад их хэрэглэгддэг байсан бөгөөд банк болон хуульчид ихэвчлэн өмсдөг байжээ.1950 оноос хэрэглэгдэх нь багассан боловч өдгөө дахин ихэд дэлгэрээд буй.
- Манжеткатай өмд нь албаны харагддаггүй ба илүү өдөр тутмын хэв маягийг бүрдүүлдэг.
- Хэрэв та манжеткатай өмд сонгохоор шийдсэн бол өмднийхөө өнгө болон материалыг илүү casual буюу өдөр тутмын байхаар сонгох нь илүү тохиромжтой гэж зөвлөж байна.
- Түүнчлэн төрийн дээд хурал зөвлөгөөн уулзалтанд тохиромжгүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
- Мөн гоёлын токсидо, смоукинг зэрэгт тохиромжгүй.
- Одоо үед энгийн шуумагтай өмднөөс илүү загварлагт тооцогдож байна.
- Манжетканы өргөн ихэвчлэн 2.5см – 5см хооронд байдаг ба өргөн болох тусмаа чөлөөт залуулаг болно.
- Ямар ч өндөртэй хүн манжеткатай өмд сонгож болох боловч манжетка нь хөндлөн хуваалт үүсгэдэг тул өндөр хүнд илүү зохимжтой.
- Нугалаатай өмд /pleated trousers/ -ийг манжеткатай сонгох нь тун сайхан зохицол болно.
- Мөн зөрсөн энгэртэй хослолтой дэгжин харагддаг байна.
- Хэрвээ та бороо, шалбааг ихтэй, эсвэл их алхдаг бол манжеткатай шуумаг илүү бага элэгдэж, засах боломж ч байдаг байна.
Та илүү дэлгэрэнгүй мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсвэл манай дэлгүүрт зочилж, зөвлөгөө аваарай.
Leave a Reply