ЭPЧҮҮДИЙН АНХААРВАЛ ЗОХИХ 7 ДЕТАЛЬ

Загварын ертөнцөд жижиг зүйлсэд анхаарах нь чухал. Бүхэлдээ цэгцтэй, цэвэрхэн харагдахын тулд доорх зүйлсэд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Тэгснээр та хаана ч бай бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхэд тань хэрэг болж магадгүй юм.

 

1

ХУВЦСАА ИНДҮҮДЭХ 

Энэ нь эрчүүдээс хамгийн түрүүнд олж хардаг зүйлсийн нэг. Хэрвээ таны хувцас үрчийсэн, хааш яаш байвал та хувцсаа хэчнээн тохируулж өмссөн байвч эмх цэгцгүй дөнгөж орноосоо боссон мэт харагдах юм. Үүгээр ч зогсохгүй энэ үрчийсэн хувцастайгаа ажилдаа очих нь таныг ажилдаа хуумгай нэгэн мэт харагдуулах боломжтой. Тиймээс та хэчнээн ядарсан ч бай гарахаасаа өмнө үргэлж хувцсаа индүүдэж байгаарай.

2

ЦАМЦНЫ ЗАХ ХЭСГЭЭ АНЗААРААРАЙ

Та хамгийн сүүлд хэзээ цамцаа сайтар харсан бэ? Сорочка цамцаа хослолоосоо дутахааргүй арчилж байх нь маш чухал. Цамцаа ажиглахдаа захны доторх, нугаларсан хэсгүүдийг элэгдсэн эсэхийг харж байх хэрэгтэй. Таны цамцан дээрх маш жижиг толбо ч таны үзэмжид муугаар нөлөөлж болно.

3

ШИНЭ ЗҮЙЛ ТУРШИХ 

Магадгүй та өөртөө ямар хувцас зохидог гэдгийг сайн мэддэг нэгэн байх, гэхдээ хэтэрхий нэгэн хэвийн, уйтгартай байгаа юм биш биз? Та өөрт байгаа хувцсаа хооронд нь хэдэн төрлөөр хослуулж өмсдөг бол улирал бүрд шинэ, ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах нь таныг хэзээ ч уйдаахгүй, нэгэн хэвийн байлгахгүй байх болно. Та магадгүй шинэ трэндэд байгаа зүйл, эсвэл дуртай брэндийнхээ шинэ коллекоос худалдан аван туршиж үзэж болох юм.

4

АККСЕССУАРАА ТОХИРУУЛАХ

Хоёроос дээшгүй акксессуарыг цүнхтэй хослуулан хэрэглэх нь гуравын дүрэм гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь хамгийн зохистой хэрэглээ юм. Та цаг, зангиа, бичгийн цүнх эсвэл зангиа, бугуйвч, баримт бичгийн цүнх гэх мэтээр гуравын дүрмээр, тохируулж чадвал хамгийн ихдээ 4 акксессуар хэрэглэснээр таны гадаад үзэмжийг тэнцвэртэй харагдуулна. Өнгө мөн адил.

5

ӨМДНИЙ УРТАА ТААРУУЛАХ 

Өмд худалдаж авахдаа дан ганц өмсөж таарсан эсэхийг үзэх биш өмдний урт богинод мөн анхаарал тавих хэрэгтэй. Хэт нарийн эсвэл уртадсан өмд өмсөх нь таны шийдэх зүйл ч одоо үед орчин үетэйгээ хөл нийлүүлэхийг зөвлөж байна. Таны өмд гутлан дээр бөөгнөрөх эсвэл шагай хавиар хэтэрхий дэрвэгэр байх ёсгүй. Таны өмд гуталны дээд хэсэгт хальт шүргэсэн, өсгийнөөс дээш 1 инч байх нь төгс хэмжээ юм.

6

ГУТЛАНДАА АНХААРАЛ ТАВИХ 

Гутландаа анхаарал тавьж байгаарай. Санамсаргүй байдлаар гутлаа гэмтээсэн бол дор нь засуулж байгаарай. Элэгдэлт, толбо хоёр нь таны бусад хувцасны үзэмжийг муутгах вий. Гутал засварчинд очиж гутлаа засуулах нь таныг сайхан харагдуулахаас гадна таны гуталны хэрэглээг ч уртасгана.

7

ҮНЭРТЭЙ УСАА ТОХИРУУЛЖ ХЭРЭГЛЭХ 

Үнэртэй ус нь бусдад сэтгэгдэл үлдээхэд чимэг болдог зүйл болохоос бусдын амьсгалд муугаар нөлөөлж таагүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Волл стрийт-ийн тэмдэглэлд үүнийг тусгаж өгсөн байдаг байна. “эрчүүдийн үнэртэй усны хэрэглээ нь маш их эсвэл огт үгүй мэт байдаг, Олон эрчүүд түрхдэггүй бас олон эрчүүд хэтэрхий ихээр хэрэглэдэг.” гэжээ.

Хэтэрхий их үнэртэй ус түрхсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ? хэрвээ та “та ямар үнэртэй ус хэрэглэсэн бэ? Гэдэг асуултыг олон удаа сонсож байгаа бол та хэтэрхий ихдүүлсэн байна. Харин эсрэгээрээ дараагийн өдөр таны хувцаснаас огт үнэртэхгүй байвал энэ нь багадуулсан гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy