We are and then we wear. Эхлээд нөхөрлөл, дараа нь ажил хэрэг.
Филлип Сарофим бол Лос-Анжелест амьдардаг бизнесмен, машин цуглуулагч мөн дээрээс нь буяны үйлсэд хандив өргөгч юм. Тэрээр Изайа брэндийн үнэнч хэрэглэгч бөгөөд брэндийн захирал Жианлука Изайа-ийн найз билээ. Филлип бидэнд жинхэнэ жентлмен хүний дэгжин байдал нь хувцаснаас бус дотоод мөн чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлэхээс эхэлдэг хэмээн санаагаа хуваалцлаа.
- Ноён Сарофим, Та изайа брэндийн талаар хэрхэн олж мэдсэн бэ? Би цэвэр тогиолдлын чанартайгаар олж мэдсэн. Маш элегант, нээлттэй хүн L.A дэх Изайа нэрийн дэлгүүрт надтай ирж мэндэлсэн нь Жианлука Изайа өөрөө байлаа.
- Таны бодлоор брэндийн үнэн дүр төрх, характер юу байна вэ? Бүх бүтээгдэхүүн маш их шалгууртайгаар шилэгдсэн, дизайны хувьд деталь хүртлээ анхаарал хандуулсан. Брэнд нь өөрөө түүх, өвөг дээдсийн уламжлалт арга ухаан, ур их хийцийг агуулсан гэдгээрээ маш онцлог санагддаг. Ажилтнуудынх нь ачаар би Неополотаны оёдлын урлаг болсон нарийн чимхлүүр ажилбаруудыг ойлгож эхэлсэн юм. Касалнуово дахь Изайа -ын урлан дээр нэг зочлоорой гэж хүн болгонд санал болгомоор байна. Үнэхээр өөр.
- RTW or Bespoke? Бэлэн бүтээгдэхүүн үү? Захиалгынх уу?Надад тоо томшгүй бэлэн хувцас бий. Захиалгын хувцасны хувьд би хувцас урлах явцад үүсэх бүх жижиг зүйл дээр анхаарлаа хандуулдаг. Өнгөний сонголт дээр ч мөн адил тэр бүрт өөрийн биеэр оролцоно. Өөрт ч зугаатай байдаг. Захиалгаар оёулах хувцасыг голдуу албан ёсны хэрэгцээнд зориулдаг болохоор оёдлын нарийн ширийн зүйл дээр ч өөрийн санааг шингээж, хүссэн загвараар хийлгэдэг.

4. Та хэрэглээ талаас нь биед эвтэйхнийг чухалчилдаг уу, эсвэл загварыг илүүд үздэг үү? Ер нь бол спортлог талдаа. Жийнс, бэйсболын малгай, Конверс өмсөнө. Гэхдээ загвар болон хэрэглээ хоёрын эрс тэс ялгаатай байдалд ч бас дуртай. Гол нь чанартай материал, нарийн боловсронгуй технологи бүхий ур хийцийг чухалчилдаг. Өнөөдөр Инстаграмын тусламжтайгаар урьд өмнө хаана ч байгаагүйгээр дурын эд зүйлийн жинхэнэ өвөрмөц дүр төрхийг нээж харуулж чадлаа.
5. Хүсэл мөрөөдлийнхөө талаар бидэнтэй хуваалцаач? …Би автомашин, урлаг, архитектур их сонирхдог. Эдгээр салбарууд олон талаараа онол, чанар чанасааны үргэлжлэл нь болдог тул Исаяад татагдах бас нэгэн үндэс болсон. Жишээ нь захиалгаар хувцас хийлгэх хамгийн таатай цаг мөч бол оёдолчдын зөвлөгөөг сонсч, санал бодлоо хуваалцах юм. Эцэст нь тэдэнтэй найз нөхөд болсноор энэ үйл явц баяр баясгалан болж хувирдаг.
6. Isaia-ийн шүрэн лого нь ямар утгатай вэ? Шүрэн лого миний хувьд олон зүйлийг илэрхийлнэ. Чадварлаг оёдолчинтой таарсан нь миний хувьд ховор аз тохиол. Зөвхөн хувцас урлаад зогсохгүй, миний амьдралын философи, хэв маягийг тодорхойлж өгдөг. Надад таарсан өөрийн төгс зүйлийг олж чадсан. Исайагийн бүтээсэн хувцас бүр, нэрийн дэлгүүрүүд нь хүртэл гэртээ байгаа мэт дотно сэтгэгдэл төрүүлдэг.
Харбиндэр Ратха нь 1992 онд Зүүн Энэтхэгийн Тамил Наду мужийн нийслэл Ченнай хотод өөрийн группийг үндэслэн байгуулсан ба тус группийн ерөнхийлөгч нь юм. Тэрээр 15 улс оронд хувцас загвар, зочид буудал, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, хамтран эзэмшлийн оффис зэрэг салбарт хөрөнгө оруулсан юм. Өөрөө Лондонд амьдардаг. Изайя нь саяхан өндөр зэрэглэлийн дэлгүүрээ Энэтхэгийн энэхүү групптэй хамтран нээсэн. Изайа нь Харбиндэр-тэй холбогдсон нь ховор чамин олдвор л гэсэн үг. Түүний хүрэн хүрэм, өмдний хослол нь дэгжин тюрбан малгайтай нь зүйрлэшгүй төгс зохицдог. Тэрээр юмны донжийг олж өөрчлөх, шинэ хэв маяг бүрдүүлэхдээ мэдрэмжтэй.
- Ноён Ратха та Исаяатай хэрхэн холбогдсон бэ? Зүүн хэсэгт байрлах брэнд дэлгүүрүүдийн нэгэнд нь таарсан юм. Өв уламжлалыг шинэ цаг үетэй өвөрмөц аргаар хослуулж, удам дамжсан эртний технологийг гарамгай шингээн хэв загварыг улам төгөлдөржүүлж чадсанаар Неополитан брэндийн онцлог юм гэдгийг харсан даруйдаа мэдэрсэн. Учир нь миний хувцаслалт болон бодол санааг бүхэлд нь өөрчилж чадсан юм.

2. Изаяа орчин үеийг юу гэж тодорхойлдог вэ? Нарийн хэмжээст харьцаа, боловсронгуй бөс даавуу, биед сууж өгсөн тохь тух нь энэхүү өвийг жинхэнэ орчин цагийн болгож чадсан. Хэмжээсийн харьцаа нь энгийн хирнээ уян. Өөрийн арьс мэт суулгаж оёдог энэхүү чадвар нь надад бүрэн дүүрэн тав тухыг мэдрүүлдэг. Түүнээс гадна албан ба албан бус хоёрын яг дундуур нь тааруулж бүтээдэг болохоор над шиг дэлхийгээр аялдаг хүнд үнэнхүү тохирсон. Энэ бол миний хүсдэг хэв маяг.
3. Захиалгын хувцас өмсөхийн онцлог тал нь юунд байдаг вэ? Дэлхийн өнцөг булан бүрт байрлах Изаяагийн нэрийн дэлгүүрт очоод хувцас захиалъя гэвэл тэнд төрөл бүрийн дээд зэргийн чанартай, давтагдашгүй өнгө хийцтэй даавууны сонголтуудыг харах болно. Олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн, одоо ч шинэ хэвээр байгаа технологиор хийсэн болохоор өөрийн арьснаас бараг дутахааргүй хувцас өмсөхөд таатай. За тэгээд, дээрээс нь Gianluca-тай шууд холбоотой байдгаараа нэмэлт урамшуулал хүртдэгт байдаг юм болов уу.
4. Та Неаполитын оёдлын уламжлалыг мэддэг үү? Би Неаполитын оёдлын уламжлал, түүнийг тодорхойлдог дүрмийг сайн мэдэхгүй. Жишээ нь, жинхэнэ сонгодог британи загвараас юугаараа ялгаатай байдаг талаар хэлж мэдэхгүй. Харин Изаяагийн ачаар би илүү гүн рүү нь орж, тэд хэрхэн яаж бүтээдэг талаар ойлголттой болж, үүх түүхийг нь мэдэхийг хүсдэг болсон. Бид урьд өмнө ямар нэг сэжмээр холбогдсон болохоор энэхүү динамик хэмнэлд орсон байх гэж боддог.
5. Тэгвэл та Неаполитын соёлын тухай илүү өргөн утгаар нь сонирхож байгаа юу? Тийм ээ. Неаполь олон зүйлээр намайг өөртөө татдаг. Өнөөг хүртэл энэ хот, түүний цогц соёлын өвийг хамарсан мянга мянган бүтээлийг олж нээхэд надад цаг зав хомс байсан. Би буцаж очоод ядаж гол хэдэн онцлог үзмэрүүдийг үзэх цаг зав гаргаж, тэндхийн өвөрмөц уур амьсгал, эрч хүчийг өөртөө шингээнэ гэдгээ амлая.
6. Энэтхэг болон Наполи хоёрын хооронд ижил төстэй зүйл байгаа юу? Хэд хэд бий. Хоёуланд нь нэг тийм хүчирхэг, орлуулашгүй мөн чанарууд байдаг. Эрт дээр үеэс үндэс улбаатай хирнээ, ирээдүй рүү чиглэсэн хандлагатай. Гэр бүлийн цөм нь улс орны соёлын чухал үүргийг гүйцэтгэдэг нь нягт үндэс угсаатай байгаа нь хоёуланд нь ажиглагддаг. Неополитан нийгмийн хэв маягийн үндэс нь Энэтхэгтэй ижил төстэй юм байналээ. Үүнээс гадна уламжлалт хоол болон соёлд өндөр ач холбогдол өгдөгтэй холбоотой ч зөвхөн хоол гэлтгүй, түүнээс хэтийдсэн илүү тэнгэрлэг холбоос байдаг байх гэж боддог.
Leave a Reply