Эрэгтэй хүнд зайлшгүй байх шаардлагтай цүнхнүүд

Ажил алба, аялал зугаалга гээд бүхий л цаг үед эрэгтэй хүний үнэт зүйлийг аюулгүй байлгахад цүнх маш хэрэгтэй байдаг. Эрэгтэй хүний ​​цүнх нь эмэгтэй хүний ​​цүнх шиг элбэг хангалуун байдаггүй мэт санагдаж байгаа ч энэ нь эсрэгээрээ юм . Өөр өөр хэмжээ, янз бүрийн хэлбэр, төрөл бүрийн материалаас эхлээд олон загварыг сонгох боломжтой бөгөөд тус бүр өөрийн гэсэн зорилготой байдаг. Эрчүүдэд цүнхний чанар ба юунд хэрэглэгдэж байгаа нь маш чухал байдаг.

  1. DOPP KITT

Энэ хэлбэрийн цүнх эрэгтэй хүн бүрт зайлшгүй байх шаардлагатай. Аялал зугаалга мөн ариун цэврийн өрөөнд эрчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн сахлын хэрэгсэл зэргийг хийхэд тун тохиромжтой. Ихэвчлэн энэ цүнхний доторлогоог усны хамгаалалттай хийгддэг ба цэвэрлэхэд мөн амар байдаг.

Хамгийн анх энэ цүнхийг Charless Dopped дэлхийн 2-р дайны үед цэргүүдэд зориулж зохион бүтээж байжээ.

2. SHOE BAG

Энэхүү цүнх нь аялал эсвэл хувцасны шүүгээнд хайртай гутлыг тань  хадгалахад зориулагдсан. Ихэвчлэн Нейлон материалтай байдаг ба ингэснээр  таны гутлыг хуурай хадгалахад тусладаг. Зарим тохиолдолд зузаан доторлогоотой эсвэл хагас хатуу бүрхүүлтэй байдаг нь гутлын хэлбэрийг хадгалах зориулттай.

3. GARMENT BAG

Бизнес аялагчдын хувьд хувцасны цүнх нь зайлшгүй шаардлагатай зүйл юм.

Үнэтэй костюмаа уутанд хийгээд дараа нь үрчлээг арилгах гэж зовохын оронд өөр нэг хувилбар бол хувцасны ууттай байх явдал юм. Энэ цүнхнүүд нь ихэвчлэн эвхэгддэг авч явахад хялбар байдаг таны хослол эсвэл пальто гадуур хувцас зэргийг үрчийлгэхгүй байлгахад туслана.

Ихэнхдээ полиэстер эсвэл нейлон материалаар хийгдсэн, эдгээр цүнхнүүд нь удаан эдэлгээтэй, усанд тэсвэртэй байдаг. Хувцасны цүнх нь хэмжээ, тасалгаануудаасаа хамааран олон тооны хувцас,  зангиа болон бусад албан хувцасыг эмх цэгцтэй, аюулгүй авч явахад тусладаг. Таны бизнесийн чухал зүйлийг хамгаалахын тулд аялагчдад зориулсан хувцасны цүнх нь танд заальшгүй  байх ёстой

4. TOTE BAG

Энгийн бөгөөд хялбар энэхүү цүнх та найз нөхөд гэр бүлтэйгээ зугаалах өдрүүдэд хэрэг болно

Олон төрлийн тасалгаагүй тул эд зүйлсээ хийж буцааж гаргахад хялбар байдаг. Ихэвчлэн зэрэгцээ жижиг оосортой байдаг ба  бүх насны энгийн чөлөөт хувцаслалтад тохиромжтой. Анх 1944 онд L.L. Bean зохион бүтээсэн бөгөөд  хэдэн арван жилийн турш хүмүүсийн хэрэглээ болсоор иржээ.

5. CAMERA BAG

Камераа (түүнд дагалдах хэрэгсэл)-ийг аюулгүй хадгалах зөөвөрлөх зорилготой зохион бүтээгдсэн бөгөөд энэ нь бүх гэрэл зурагчдад хамгийн чухал хэрэгтэй цүнх юм. Цүнхний дотор тал нь зузаан доторлогоотой байдаг болохоор авч явч буй хэрэгсэл эд зүйлсийг доргилт чичиргээ зэрэг бусад эрсдлээс хамгаалах зориулттай байдаг. Дотроо олон төрлийн халаастай камерийн линз хөл чихэвч цэнэглэгч зэрэг эд зүйлсийг ангилж хийхэд амар байдаг нь энэ цүнхний давуу тал болно.

6. BACKPACK

1938 оны эхэн үеэр сонгодог, цахилгаантай, нуруундаа үүрдэг цүнхийг Gerry Outdoors зохион бүтээжээ. Аялал зугаалга, ууланд аялах, спортын арга хэмжээнд оролцох зэргээр хүмүүс төрөл бүрээр ашигладаг. 2 мөр дээрээ үүрдэг болхоор бусад цүнхийг бодход хүнд эд зүйлс хийж авч явахад хялбар байдаг. Энэхүү цүнхийг маш олон төрлийн материалаар, олон янзын загвараар зориултаасаа шалтгаалан хийгддэг болсон.

7. DUFFEL BAG

17-р зууны дунд үед Бельгийн Даффел хэмээх хотод зохион бүтээгдсэн бөгөөд эдгээр цүнхүүд нь дэлхийн 2-р дайны үеэр цэргүүдийн гол хэрэглээ байжээ. Бельги улсаас Австрали, Америк хүртэл тархсан бөгөөд энэ цүнхний олон талт байдал, тав тух нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн болгоны хэрэглээ болсон. Цилиндр хэлбэртэй, зэрэгцээ бариулаар танигдах ба duffel цүнхийг нээлттэй тасалгаа гэж ойлгож болно. Зай эзэлхүүн томтой тул аялал зугаалга спортын арга хэмжээнд оролцох зэрэг бүхий л үед таны хэрэгтэй эд зүйлсийг нэг дор бүгдийг багтаах боломжтойгоороо давуу талтай.

8. BRIEFCASE

1800 оноос эхлэлтэй энэ цүнх нь анх дөрвөлжин хайрцаган хэлбэртэй байсан бөгөөд чухал бичиг баримт , мөнгө зэрэг үнэ цэнэтэй зүйлсийг хийхэд зориулагдан бүтээгдсэн. Одоо энэ төрлийн цүнхнүүд дандаа цэвэр арьсаар хийгддэг ба өнгөний хувьд ихэвчлэн хар ба бор өнгөтэй байдаг. Ажил хэрэгч хүмүүст хамгийн тохиромжтой бөгөөд зөөврийн компьютер, ном, бичиг баримт зэргийг гэмтээлгүй хадгалдгаараа давуу талтай.

9. SATCHEL BAG

Satchel цүнх нь сурагчийн цүнх гэдгээрээ алдартай. 1800-аад оны үеэс  Английн Cambridge Oxford зэрэг томоохон сургуулиудын сурагчид анх номоо хийж үүрдэг байсан. Нэг мөрөвчтэй уг цүнх нь дотроо эд зүйлсээ хийх олон тасалгаатай тул оюутан сурагчидад маш тохиромжтой. Анх дан арьсаар хийгддэг байсан бол одоо ихэвчлэн зузаан зотон даавуугаар хийдэг болсон.

10. WAIST BAG

Анх МЭӨ 3400-3100 оны үeд анх амьдарч байсан хүмүүс зэвсэг эд зүйлсээ хийх гэж анх даавууг ороон бүсэлхийндээ уяж зүүдэг байжээ.  Энэ хэлбэрийн цүхнүүд нь ихэвчлэн жижиг хэлбэртэй бүсэлхийгээр тойруулан бүсэлж зүүх зориулалттай байдаг. Аялалд явж байхдаа өөрийн их хэрэглэгддэг эд зүйлс/гар утас, түрийвч, пасспорт, чихэвч / зэргээ ойр байлгахад танд хамгийн хэрэг болох цүнхнүүдийн нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy