Дэлгүүрт ороод таны таалалд нийцэж байгаа эсэхээс үл хамааран дурын хувцас өмсөж, өөрийгөө толинд харж байна хэмээн төсөөлөөд үз дээ. Таны бодлоор та өөрийнхөө тусгалыг ширтэхэд ямар төрх илэрч байна? Хувцас солих өрөөний толины өмнө ганцаараа зогсохдоо бид хамгийн сайхан дүр төрхийг харуулахыг хичээдэг. Хувцсаа өмсөөд, биеэ бүх талаас нь харахаар эргэлдэхдээ бид мөрөө тэнийлгэдэг бөгөөд бидний олонх нь (ялангуяа эрчүүд) толиндох тусгал руугаа ширтэхдээ нүүрэндээ дэггүй төрх тодруулдаг. Эцэст нь та тухайн хувцсыг худалдан авснаар энэхүү өөртөө итгэх мэдрэмж дор хаяж хэсэг хугацаанд үргэлжлэн биеийн хэлэмж тань ч мөн үүнийгээ илэрхийлдэг. Хэдэн долоо хоног өнгөрөхөд бид хувцсандаа дасч, урьдын хайхрамжгүй байдал эргэн ирж ердийнөөрөө алхах, суух “тогтсон хэлбэрт”-ээ орон анхны байдалдаа эргэх хандлага танд байдаг уу?
Хүмүүс үдэшлэг, арга хэмжээнд оролцохдоо “өөрийнхөө хамгийн сайхнаа” мэдрүүлэхийг эрмэлзэх хүсэлтэй байдаг ч өдөр тутмын амьдралдаа миний алхах, суух хэв маяг нь өөрсдийнхөөрөө байдаг. Бидний алхаж гишгэх хэв маяг ч, танилуудын маань цэх суух хэв маяг ч мөн адил төрөлхийн эсвэл эцэстээ тухайн хүний салшгүй хэсэг болон шингэсэн үйлдэл юм.
Таны Зогсолт (биеийн галбир/ posture) : Итгэл төгс Хүчирхэг үү? , Энгийн хичээгээгүй юу? эсвэл Сул дорой юу?

Та өөрийнхөө биеийн хэлбэрээ цэгцтэй авч явах, (нуруу цэх г.м.) сайжруулах замаар өөрийгөө өөрчлөх талаар бодож үзсэн байх. Магадгүй, “цэх зогсож” сурах багахан өөрчлөлт нь таны амьдралыг хэд хэдэн янзаар сайжруулах хүч чадалтай гэдгийг хаа нэгтэйгээс сонссон байх. Гэхдээ энэ үнэн гэж үү?
2017 онд “Британийн Сэтгэл Судлалын Сэтгүүл” Гурней, Хьюлетт (Gurney, Howlett) нь “(Dressing up posture: The interactive effects of posture and clothing on company and judgements): Хувцаслалт болон биеийн галбирын нийгэмд үзүүлэх харилцан нөлөөлөл ба үнэлэмж” нэртэй судалгааг нийтэлж байжээ.
Өдөр тутмын болон албаны дэгжин хувцасласан эрчүүдийг “итгэл төгс хүчирхэг” (strong posture), “энгийн хичээгээгүй” (neutral posture), эсвэл “сул дорой галбиртай” (weak posture) хэмээх 3 ангиллаар дараах хэсгүүдэд хүмүүс хэрхэн дүгнэх талаар авч үзсэн байна:
* цалин өндөртэй байх магадлал,
* нээлттэй байдал,
* мэргэжлийн ур чадвар болон
* өөртөө итгэлтэй байдал

Хүчирхэг төрх галбир нь бүх ангилалд хялбархан ялна гэж олонх нь таамаглаж байж болох ч тийм биш байв. Албаны, ажил хэрэгч дэгжин хувцасласан бүлэг хүмүүс дотор хүчирхэг (strong posture) болон энгийн төрх галбиртай (neutral posture) хүмүүсийн амжилт төдийлөн зөрүүтэй байсангүй. Харин ч энгийн хичээгээгүй биеийн төрхтэй (neutral posture) хүмүүс нээлттэй байдал, мэргэжлийн ур чадварын тал дээр давуу гэсэн үнэлэмж авсан байв.
Сул дорой галбир төрх (Weak posture)

Тэгвэл сул дорой галбиртай (weak posture) хүмүүсийн хувьд судалгаа ямар байв? Албаны, ажил хэрэгч дэгжин хувцасласан хүмүүсийн бүлэгт сул дорой хэлбэртэй (weak posture) хүмүүс мөн адил “мэргэшсэн, нээлттэй” хэмээн үнэлэгдсэн хэдий ч өөртөө итгэл багатай, бага мөнгө олдог хэмээн ойлгогдсон байв. Магадгүй эдгээр эрчүүд өөрийн биеийн хэлбэр дүрсээ (зогсолтоо) сул дорой байдлаас “энгийн хичээгээгүй буюу бусдаас үл хамаарах” галбиртай (neutral posture) болгож өөрчлөх юм бол илүү итгэлтэй харагдаж, илүү их анхаарал, хүндэтгэл хүлээх юм.
Өдөр тутмын, энгийн хувцасласан эрчүүдийн бүлгийн хувьд галбир төрх, гүйцэтгэлийн харилцан уялдаа ямар байв? Албаны, ажил хэрэгч хувцаслалт болон энгийн хувцаслалтын харьцуулалтын үр дүн нь ерөнхий дүнд төдийлөн нөлөөлөөгүй боловч сул дорой галбир төрх нь итгэл төрүүлэхүйц мэдрэмжийг бууруулж байсан байна.
Итгэлт Төгс Хүчирхэг Галбир (Strong Posture)

Албаны, ажил хэрэгч, дэгжин хувцасласан бүлэгт хүчирхэг галбир нь (strong posture) дүн шинжилгээ хийсэн үзүүлэлтүүдийн хувьд харьцангуй давуу байсны зэрэгцээ итгэл төрүүлэхүйц, өөртөө итгэлтэй тал дээр хамгийн өндөр үзүүлэлтийг харуулж байв.
Гэсэн хэдий ч дээр дурьдсанчлан хүчирхэг галбир төрхтэй хүмүүсийг (энгийн хичээгээгүй галбиртай хүмүүстэй харьцуулахад) харьцангуй нээлттэй бус, мэргэжлийн ур чадварын хувьд ч арай сул хэмээн тооцдог байна!
Энгийн хувцасласан хүчирхэг галбир төрхтэй (strong posture) эрчүүд энгийн хичээгээгүй галбиртай (neutral posture) эрчүүдтэй ижил оноо авч байсан хэдий ч илүү өөртөө итгэлтэй гэх үнэлэмжийг төрүүлж байсан байна.
Энгийн буюу Хичээгээгүй Галбир (Neutral posture)

Ялангуяа албаны хувцасласан бүлэгт энгийн, хичээгээгүй галбир төрхтэй (neutral posture) эрчүүд итгэл даахуйц хэмээн үзэгдэж байсан бөгөөд цалин, мэргэшсэн байдлын тал дээр ч хамгийн өндөр үнэлэмжийг авч байв.
Энгийн хувцасласан бүлэгт хичээгээгүй төрхтэй эрчүүд (neutral posture) хүчирхэг галбир төрхтэй (strong posture) эрчүүдтэй адилхан үнэлгээ авч байсан бол өөртөө итгэлтэй харагдах байдлын хувьд сул дорой галбиртай (weak posture) эрчүүдээс хамаагүй өндөр оноо авч байв.
ДҮГНЭЛТ
Хувцас солих өрөөнд эргэн очъё: толинд тусах өөрийнхөө тусгалд үл ялиг инээмсэглэл тодруулан, өөрийнхөө хамгийн сайхнаар цэх зогсох нь таны хамгийн сайхан дүр төрхийг дүрслэн харуулж чадаж байна уу?
Америкчуудын хэлдгээр “галуу шиг сулбагар” галбир төрх нь ч хэрвээ багахан хичээл зүтгэл орж, сайжруулсан хувилбараараа эцсийн эцэст гоо сайхны үнэлэгдэхүүний тун нь байж болох юм: хэт хичээгээгүй. Зүгээр л өөрийнхөөрөө.
Тиймээс, энгийн, байгаагаараа зогсолт, биеийн байрлалаараа өөрийгөө илэрхийлж, хэт хичээгээгүй мэт дүр төрхийг гаргах нь харин ч натуральний елегант харагдах шийдэл байж болох юм.
Өндөр цэх галбиртай эр өөртөө итгэлтэй харагдаж, ярихад нь бусад хүмүүс анхааран сонсоход хүргэж, түүнийг харж буй бид яг сум шиг цэх зогсох урмаар тэтгэгдэх хэдий ч бусдад эвтэй байх хэмжээнд л нуруугаа цэгцлэх нь л хангалттай хэмээн дүгнэгдэж байна.
Leave a Reply