Хол газар эсвэл гадаад улсруу удаан хугацаагаар бизнес уулзалт болон хурал чуулганд явах үедээ цамцаа хэрхэн үрчлээгүй авч явах талаар дараах зөвлөмжийг танд санал болгож байна.
Ихэнх товчилдог цамцнууд маань маш амархан үрчийдэг учраас чемоданаас гарч ирэхдээ үрчлээтсэн байдаг ба тухайн байгаа газартаа заавал дахин индүүдлэг хийх шаардлагатай болдог.
Энэхүү байдлаас зайлс хийхийн тулд та чемоданд цамцаа хийхээс өмнө дараах аргыг нэг удаа туршиж үзэхийг танд санал болгож байна. Тус арга нь хамгийн үр дүнтэй арга байх болон гэдэгт итгэлтэй байна.
Цамцаа зөв эвхэх

1. Маш сайн индүүдсэн цамцнуудынхаа товчийг захаас нь эхлээд дуустал товчилно.
2. Цамцаа тэгш гадаргуу дээр доош нь харуулж тавина.
3. А4-ийн хэмжээтэй цаасыг (зураг дээр харуулсан шиг) байршуулж, цамцныхаа биеийн гуравны нэг орчим хэсгийг цаасан дэрээ нугалж тавина.

4. Ханцуйгаа хэвтээ байдлаар нямбай нугалж тавих ба эвхсэн ханцуйгаа хэт дарах хэрэггүй.

5. Мөн адил цамцныхаа нөгөө талыг төврүү нугалж адил алхмаар хийнэ.

6. Цамцны доод хэсгээ 15см -аас 20см орчим дээш нугалж эвхэнэ.

7. Эцэст нь цамцны эвхсэн доод хэсгээ цамцны захныхаа ард байрлуулах маягаар дахин нэг удаа нугалан эвхэнэ.

8. Эвхсэн цамцнуудаа чемоданд хийхээсээ өмнө та түрүүлж өмсөх цамцныхаа ээлжийг бодон далд хийхийг санал болгож байна.

9. Мөн та цамцаа үрчлээ суулгахгүйн тулд чемодандаа хэт их ачаалал өгөхгүй байхыг зөвлөж байна.
Leave a Reply