Хүйтний улиралд пальто/пиджакны дотор юу өмсөх вэ?

Өглөө сэрээд өнөөдөр юу өмсөхөө бодоход сэрүүний улирал хамгийн төвөгтэй нь. Гэхдээ бас ашигтай тал бий. Та зөвхөн цагаан цамц пиджакны дотуур өмсөхгүйгээр өөр зүйлүүдийг туршин  загварлаг хирнээ дулаахан байх боломжтой. Ингээд пальтоны улирал ирж байгааг тохиолдуулан хэрхэн цамцыг ноосон пиджак/пальтотой бидний мэдэхээс арай өөрөөр загварчлан өмсөх санааг хүргэж байна.

Хэдийгээр биеийн дулааныг хадгалах онцгой чадвар бүхий ноос, ноолууран материалтай пиджак байдаг ч гэлээ та давхарга үүсгэн пиджакныхаа дотуур цамц өмсөх нь өдрийн турш тухтай дулаан байгаад зогсохгүй үүгээр хэв маягаа тодорхойлж загварлаг харагдах боломжтой.

Turtleneck

”Turtleneck” буюу хоолойтой цамц нь эрэгтэй хувцаслалтын ертөнцөд зүгээр ч нэг алдартай болоогүй юм. Ихэнхдээ өнгө болон зузаан нимгэнээрээ л ялгагдах хэдий ч энгийн болон ажил хэрэгч аль ч үед таныг дэгжин харагдуулах авьяастай гэж хэлж болохоор. Гол нь пальто болон цамцны өнгө хоорондоо хоршиж байхад л болно.

Хоолойтой цамц нь давхар энгэртэй пиджактай хамгийн төгс зохицох ба ямар ч сорочка өмсөх шаардлагагүй нь өглөөний хамгийн хурдан сонголт болно. Үүгээр ч зогсохгүй ажил дээрээ ч, оройн 6 цагаас хойш ч тухтай, дэгжин байх болно.

V Neck Cardigan/Vest

Задгай V энгэртэй, товчилгоотой захгүй загварын цамц бөгөөд жилийн аль ч үед өмсөхөд тохиромжтой. Цулгуй хөх, ногоон, саарал өнгүүд нь хамгийн олон хувилбараар өмсөх боломжтой бөгөөд янз бүрийн өнгөтэй сорочка, футболк болон хүрэмтэй хослуулахад хялбар зохицно. Энгийн сүлжмэл байдал нь өөрөө гол чамин зүйл нь гэж ойлгож болно.

Кардиган цамц нь бүхэлдээ таныг энгийн хирнээ ажил хэрэгч харагдуулах ба V хэлбэрийн энгэр нь сорочка болон зангиа зүүхэд нэн тохиромжтой. Харин биедээ хэтэрхий томдсон, эсвэл өнгөө зөв сонгохгүй бол таныг овортой харагдуулах вий!

Denim Shirt/Jacket

Жийнсэн цамц танд байдаг уу? Тэгвэл түүнийгээ пиджак дотуураа өмсөөд үзээрэй. Шинэлэг харагдаж болох юм. Хэт албан ёсны ч биш, хэтэрхий өдөр тутмын ч биш, яг дундуур үед хэрэглэж болох арга юм.

Мөн жийнсэн яакаа пальтоныхоо дотуур өмсөх нь загварлаг бөгөөд дулаахан байлгах болно.

Polo Shirt

Зөөлөн захтай, биед эвтэйхэн, ноос ноолууран поло цамцыг пиджактай хослуулах нь бас нэгэн тухтай мөртлөө загварлаг шийдэл юм.

Puffer Vest

Сүүлийн үед хослолтойгоо зузаан хантааз өмсдөг болсон гоё хувцаслалтыг санал болгоё. Ингэх нь илүү загварлаг, залуулаг арга бөгөөд таныг яасан ч дааруулахгүй давуу талтай.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy