Хэрхэн дизайнер цүнхний цуглуулга бүрдүүлэх вэ?

Та өөрийн цүнхний цуглуулгаа хэрхэн бүрдүүлэх вэ хэмээн гайхаж байна уу? Та хаана, юунд гэдгээсээ хамаарч нөхцөл байдалдаа тохируулж дор хаяж нэг цүнхтэй байх хэрэгтэй. Бид танд хэрэгтэй байж магадгүй загваруудыг танилцуулж байна. Happy shopping!

1. ӨДӨР ТУТМЫН ЦҮНХ /EVERYDAY BAG/

Бид бүгдийн өдөр тутамдаа хийдэг зуйлс өөр болохоор хүн бүрийн цүнхний сонголт өөр байх биз ээ. Энэ нь түлхүүр, түрийвчээ авч явдаг жижиг цүнх, эсвэл компютер зэрэг зүйлсээ багтаах том цүнх гэх мэт таны өдөр тутамд чин хамгийн их хэрэглэгдэх цүнх юм. Өдөр тутмын цүнх нь эдэлгээ даах чадвартай байхаас гадна ямар ч хувцас дээр, ямар ч өнгө дээр зохицохоор байх хэрэгтэй.

Celine BELT BAG

2. ЖИЖИГ ХАР ЦҮНХ /LITTLE BLACK BAG/

Жижиг хар даашинз гэдэгтэй адил хэзээ ч моданаас гарахгүй, бүх зүйлстэй зохицож хувирч чадах тэр цүнх юм. Зарим  их хүнд зүйлс авч явмааргүй санагдах үед, эсвэл гэнэт үдэшлэгт очихоор болвол гэх мэт таны арыг хэзээд даах болно. Жижиг хар цүнх нь үнийн хувьд бусад загваруудаасаа боломжийн байдаг.

Balenciaga ROUND BAG

3. TOTE ЦҮНХ /TOTE BAG/

Хүн болгонд ямар нэг байдлаар энэ уут мэт загвар байх хэрэгтэй. Хэмжээний хувьд маш их зайтай болохоор та их ажлын үед, аялалд, магадгүй өглөө иогдоо явахдаа гэх мэт хэрэглэх завшаан өчнөөн тохиох болно. Ихэвчлэн ам нь онгорхой загвартай байдаг.

Balenciaga TOTE BAG

4. ГИНЖТЭЙ ТҮРИЙВЧЭН ЦҮНХ / WALLET ON CHAIN

Том цүнхний дотор түрийвчээр ашиглана уу? эсвэл зөгээр л шууд үүрнэ үү? аль нь ч бай таны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй цүнх юм. Жижигхэн, карт утас зэрэг хэрэгцээт зүйлс багтах энэ гинжтэй загварыг та өдөр ч орой ч хэрэглэж болно.

Saint Laurent  Becky bag

5. ХАВТАСАН ОНГОЙДОГ ХЭСЭГТЭЙ ЦҮНХ /FLAP CROSSBODY BAG

Том цүнхний дотор түрийвчээр ашиглана уу? эсвэл зөгээр л шууд үүрнэ үү? аль нь ч бай таны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй цүнх юм. Жижигхэн, карт утас зэрэг хэрэгцээт зүйлс багтах энэ гинжтэй загварыг та өдөр ч орой ч хэрэглэж болно.

Celine TRIOMPHE

6. МАШ ЗАГВАРЛАГ ЦҮНХ /TRENDY BAG/

Та нэгэнт цүнхний цуглуулга эхэлсэн бол таны цуглуулганд тренд цүнх зайлшгүй байх хэрэгтэй. Та маш загварлаг харагдмаар байгаа үедээ яагаад галзуу загваруудаас сонголтоо хийгээд өөрийгөө мэдэрч болохгүй гэж?

Balenciaga VILE XXS TOTE BAG

7. БАРИУЛТАЙ, БИЕТЭЙ МАТЕРИАЛТАЙ ЦҮНХ /STRUCTURED BAG WITH TOP HANDLE/

Бариултай цүнхнүүд нь маш цэмцгэр, цэвэрхэн харагддаг билээ. Та гартаа барьсан ч, шуундаа унжуулан явсан ч таныг маш эмэгтэйлэг харагдуулах энэ цүнх нь  танд байх зайлшгүй байх хэрэгтэй.

Gucci SYLVIE 1969

8. ҮДШИЙН ЦҮНХ /EVENING CLUTCH/

Ямар нэгэн тэмдэглэлт баяр, хүлээн авалт, хурим гэх мэт онцгой тохиолдлуудад хэрэглэгдэх гоёлын цүнх нь таныг тансаг, ихэмсэг харагдуулна.

Saint Laurent LOU LOU

Танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан гэж найдаж байна.

Дашрамд дурдахад дээрх загварын цүнхнүүд манай “Ame concept store” дэлгүүр дээр бэлнээр худалдаалагдаж байгаа бөгөөд та хүрэлцэн ирж сонирхоорой.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy