Хэрхэн биеийнхээ галбирын дагуу хувцаслах вэ?

Биеийнхээ хэлбэрийг мэдэж, дагуу хувцаслах нь таны мэдрэмж, гоо үзэсгэлэнг тодотгохоос гадна  стиль имиджээ зөв тодорхойлоход тусална. Өндөр, нам, туранхай, махлагаас бус таны цээж, бүсэлхий, өгзөгний тойргоос хамаарч биеийн хэлбэр тодорхойлогддог байна.

АЛИМ БИЕИЙН ХЭЛБЭР

Хэрвээ таны биеийн хэлбэр дээд хэсгээрээ илүү том бол алим хэлбэрт тооцогддог. Ихэвчлэн өргөн мөр, өргөн бэлхүүс, нарийн хөлтэй байдаг.

Танд зохицох хувцас:

Бүх жин дээд хэсэгт төвлөрөх учир хөлөндөө анхаарал хандуулах эсвэл V энгэртэй даашинз, цамцаар уртасгасан их бие мэт харагдуулж хэлбэрээ зөөллөж болох юм.

А хэлбэртэй, бүсэлхийнээс доош их материалтай даашинз  /Принттэй даашинз  /Хээтэй пиджак /1 өнгөөр дагнан хувцаслах  /Бараан өнгө /Ханцуйтай даашинз   /Намирсан топ  /360° эсгэлттэй юбка /A хэлбэрийн юбка

Танд тохирохгүй хувцас:

Дээд, доод хэсгээр хоёул барьсан хувцас

ЭЛСЭН ЦАГ БИЕИЙН ХЭЛБЭР

Зөвхөн та гэлтгүй бусад хүмүүс ч таны биеийн хэлбэрийг мэддэг. Дээд доод хэсгээрээ пропорцтой, бэлхүүс нарийн энэ биеийн хэлбэр нь хамгийн хүсэмжит бие билээ. Тиймээс та өөртөө итгэлтэйгээр биеийнхээ хэлбэрийг гайхуулаарай.

Танд зохицох хувцас:

Бүсэлхийгээр бариу даашинзнууд

V энгэртэй хувцас нь таны дээд хэсгийг тодруулна.

Бүсэлхийгээ тодруулахын тулд бүс зүүгээрэй

Бие барьсан хувцас

 

Танд тохирохгүй хувцас:

Бараг бүх хувцас сайхан зохих ч сул топ, сул юбка, өмдтэй хослуулах дэмий л болов уу.

ЛИЙР БИЕИЙН ХЭЛБЭР

Өгзөг хэсгээр төвлөрсөн биеийн хэлбэр. Таны өгзөг болон гуя  дээд хэсгээсээ мэдэгдэхүйц том үед лийр биеийн хэлбэр байна. Давуу тал нь зөв хувцаслаж чадвал элсэн цаг мэт харагдаж болох давуу талтай.

Танд зохицох хувцас:

Өргөн өмд

А юбка/ даашинзыг хээтэй, хуниастай топтой хослуулах (дээд хэсэгт анхаарлыг төвлөрүүлэх)

Бариу өмдийг сул топтой хослуулах

Crop tops, энгэрийн ухлаадастай хувцас, гүн V зах гэх мэт дээд хэсэгтээ анхаарлыг төвлөрүүлэх

Танд тохирохгүй хувцас:

Сул өмд бариу топыг хослуулах

ДӨРВӨЛЖИН БИЕИЙН ХЭЛБЭР 

Дөрвөлжин биеийн хэлбэр нь мөрнөөс өгзөг хүртэл шулуун биеийн хэлбэрийг хэлнэ.

Та гар болон хөлөндөө фокус өгөх хэрэгтэй.

Танд зохицох хувцас:

А хэлбэртэй юбка

Хуниас, нугалаа, давхарласан топ

Ханцуйгүй, эсвэл мөргүй хувцас

Дан пиджак, урт пиджак,

Нөмрөг, цув

Танд тохирохгүй хувцас:

Дөрвөлжин силуэттэй хувцас

УРВУУ ГУРВАЛЖИН

Энэ биеийн төрөл нь хамгийн атлетик биетэй байдаг буюу мөр нь өгзөгнөөсөө хамаагүй том гэсэн үг. Өгзөг хэсэгт анхаарлаа хандуулж, баланс үүсгэх хэрэгтэй. Шулуун жийнс, V энгэртэй хувцас таны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй.

Танд зохицох хувцас:

Бие барьсан юбка

Бариу өмд (гэхдээ мөр хэсгийг тодотгохгүйн тулд дээгүүрээ элдэв янзын чимэглэл, хуниас давхарласан зүйлгүй топ байх)

V энгэртэй хувцас (таны мөрийг нарийхан нарагдуулдаг)

Танд тохирохгүй хувцас:

Бүх хээ, цацаг, чимэг зэргийг биеийн доод хэсэгт байлгах

Биеийн дээд хэсгийг минимал байлгах

Та эдгээр зөвлөгөөг даган өөрийнхөө биеийн галбиртаа тааруулан хувцаслаж биеийнхээ биеийнхээ гоо үзэсгэлэнг тодотгоорой.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy