Хуримын хослолоо хэрхэн сонгох вэ?

Хуримын хослолыг та хурим төлөвлөсөн өдрөөс хамгийн багадаа 2 сарын өмнөөс бэлдэж эхлэх  ёстой байдаг.  Хэрэв та загварын зөвлөхгүй бол хослол захиалгын тэйлор дэлгүүрт хандаж мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой бөгөөд энэ нь таны судалгаа хийх цагийг хэмнэнэ. Мэдээж бэлэн болон түрээсийн хослол нь амьдралд ганцхан тохиох хамгийн чухал үйл явдалд тань тохиромжгүй тул бид бүгдийг төгс байх тал дээр танд  туслах болно.

Хуримын хослол захиалгын давуу тал нь: Үзэсгэлэнт сүйт бүсгүйн даашинз,  хуримын улирал болон тэмдэглэх орчин нөхцөл, зохиомжтой таарах төгс дүр төрхийг мэргэжлийн дизайнерын загварын зөвлөгөөний хамтаар танд тохирсон өнгө, загвар, материалыг сонгож өгдөгт оршино. Мэдээж төгс таарамж нь юу юунаас чухал тухай дэлгэрүүлж  дурдах нь илүүц биз.

Хуримын хувцаслалтын үндсэн ёс зүй юу вэ?

Юуны түрүүнд хуримын төрлөө тодорхойлох хэрэгтэй.

1.Албан ёсны эсвэл албан бус

2.Улирал – зун эсвэл намрын алинд нь товлож байгаагаас

3.Байршил-гадаа хүлээн авалт, дотор заалны гэрэлтүүлэг бүхий орчин, далайн эргийн гэх мэт хуримын нарийн мэдээлэл нь сүйт залуугийн хувцасны сонголтыг тодорхойлоход ихээхэн тус болдог. Хуримын хослолын нэр төрөл нь tuxedo (силкэн захтай хослол), эсвэл гурван хос костюм гэсэн ерөнхий сонголттой байдаг.

Дүрмийн тухайд токсидо нь 18:00 цагаас хойш буюу үдшийн хүлээн авалт төлөвлөсөн хүмүүсийн сонголт юм. Токсидоны хамгийн сонгодог хувилбар нь бүсэлхийн силкэн бүс, шаалин захтай байх бол залуу хуримлагч нар шовх захтай дан болон давхар зөрлөгтэй загваруудаас түгээмэл сонгох болсон. Мөн үүн дээр дагалдах маш чухал зүйл бол силкэн эрвээхий зангиа байдаг (силкэн захтай ижил байх)

Гурван бүрдэл хослол нь орчин үеийн хүргэний хувьд хэв маяг, уламжлалын хоорондох  сонголт юм. Гурван хэсэг бүхий костюм нь хуримын эсвэл улирлын төрлөөс хамааран өнгө, даавууны өргөн сонголтуудыг өгдөг давуу талтай. Бүтэн өдрийн туршид үргэлжлэх үйл ажиллагаанд та гадуурх хүрмээ тайлах үед жилетиктэй байх нь давхарга үүсгэсэн оновчтой шийдэл байдаг төдийгүй бүрэн гүйцэтгэлтэй харагддаг тул хүндэтгэлийн үйл ажиллагаанд тохиромжтой.

Өнгөний тухайд загвараас хамаарахгүйгээр хамгийн түгээмэл сонголт нь мэдээж хар ба хөх өнгө бол бусад өнгүүд нь дээр дурдсанчлан хуримын ерөнхий зохиомж дүр төрхөөс бүрэн хамаардаг (тухайлбал далайн эргийн хурим бол тод цэнхэр өнгө зонхилдог бол байгальд болох хуримд саарал хослол зэрэг нь тохиромжтой гэж үздэг.

Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай дэлгүүрээр зочлоорой. Бид үргэлж туслахад бэлэн байх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy