Хослолтойгоо ямар өнгийн гутал өмсөх вэ?

Хослолд нь ямар өнгийн гутал хамгийн сайн тохирохыг тодорхойлох нь энгийн асуудал хэдий ч маш олон эрчүүдийн эргэлзээг төрүүлдэг хэвээр байгаа билээ. Доор дурдагдах зохицлыг дагаж мөрдсөнөөр та хэзээ ч “буруу гишгэхгүй” байх болно.

ХАР ХОСЛОЛ

Хослол тань хэчнээн бараан байна, төдий чинээ тохирох гутлын сонголт цөөрнө гэж ойлгож болно. Гэхдээ хараас бараан өнгө байхгүй тул хар өнгийн гутал энэ тохиолдолд хамгийн сайн сонголт байх болно. Хар гутлын тухайд цэвэрхэн, өнгөлсөн байх нь хамгийн чухал юм шүү. Мөн гутлаа өмсөөгүй үедээ модон хэв хийж хэлбэрийг алдагдуулахгүй байхаа мартуузай.

Гутлын өнгө: Зөвхөн Хар

ХАР ХӨХ ХОСЛОЛ

Хараас бага зэрэг цайвар өнгө гэдэг нь гутлын тасагт арай олон маневр хийх боломжийг олгоно. Энэ тохиолдолд хар өнгийн гутал хамгийн классик сонголт болно. Хэрвээ хар өнгө хэт ялгарч буй мэт санагдаж байвал бараан хүрэн өнгийн гутал ч мөн сайхан тохирох ажээ.

Гутлын өнгө: Хар, Бараан хүрэн, Бор 

ХАР СААРАЛ ХОСЛОЛ

Хар саарал өнгө нь харыг бодвол хамаагүй их өнгөтэй хоршдог. Хар өнгөтэй мэдээж сонгодог хоршил болохоос гадна, хүрэн, улаан хүрэн зэрэг өнгийг туршаад үзээрэй.

Гутлын өнгө: Хар, Улаан хүрэн, Хүрэн 

ЦАЙВАР СААРАЛ ХОСЛОЛ

Энэ төрлийн хослолын хувьд хар өнгийн гутал нь сонгодог дүр төрхөө хадгалахад хамгийн тохиромжтой сонголт болох хэдий ч, та ухаа шаргалаас эхлээд улаан хүрэн бор хүртэлх бүхий л хувилбарыг, мөн улаан хүрэн гэх зэргийг чөлөөтэй турших боломжтой

Гутлын өнгө: Хар, Бор (Бүх төрлийн), Улаан хүрэн 

БОР ӨНГИЙН ХОСЛОЛ

Бор өнгийн гутал сонгох боловч энэ нь контраст үүсгэхээр ялгаатай байна. Үүнээс хослолоосоо илүү бараан өнгө сонгох нь сайхан сонголт болох болно. Улаан хүрэн өнгө мөн бор өнгөтэй сайхан зохицдогийг санаарай.

Гутлын өнгө: Бор (Хослолтой контраст үүсгэхээр, илүү бараан), Улаан хүрэн

ШАРГАЛ ӨНГИЙН ХОСЛОЛ

Хар өнгийн гутал сонгохоос зайлсхийхийг шаарддаг цөөн тохиолдлын нэг нь шаргал хослол юм. Харин оронд нь бор, хүрэн өнгөнүүдийн аль ч хувилбарыг сонгосон болно. Мөн цайвар шаргал, улбар шар өнгийн гутал сонгож болно.

Гутлын өнгө: Хүрэн, Цайвар бор 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy