“Бариу өмд одоо ч загварлаг хэвээрээ юу?” гэж асуувал “Тийм” гэх болно. Гэхдээ бариу өмдийг өмсөх хэв маяг олон жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн. Жишээлбэл, ихэнх хүмүүс урт цамцаа өргөн бүстэй хослуулж бариу өмд дээр өмсдөг байсан. (Би хувьдаа арьсан эсвэл хиймэл арьсан өмдийг илүүд үздэг. Гэхдээ мэдээж -20 градусаас дээш хэмд нохойгоо салхилуулж байгаа бол ноосон өмд танд илүү хэрэгтэй) Бариу өмд нь бүх л загварлаг эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд байх ёстой бөгөөд “street style” одод үүнийг батлах болно. Та зүгээр л пиджак эсвэл нүд тусахуйц цүнх гэх мэт хорших деталь хувцаслалт аа тохируулахад болох юм. Хүнсний дэлгүүр эсвэл оффис луугаа явахдаа өмссөн ч тохиромжтой байж чаддаг. Ингээд хар өмдөө загварлагаар өмсөх урам зориг, санааг аваарай.
Бариу, хар өмд хувцаслалтын маш сайн суурь болж чаддаг. Бусад дагалдах зүйлсээр олны анхаарлыг татаж чадна гэсэн үг. Богино оосортой гар цүнх, пүүзийг хамт хослуулснаар бүх л өдрийн турш Netflix үзэх, мөн оройн хоолонд ч очиход бэлэн байх дүр төрхийг танд бүрдүүлж чадна. Мөн өгзөг давсан сул цамц, том хүрэмтэй хоршуулах нь өвөл нэн тохиромжтой.
Бариу өмдний дотроос мэдэгдэх дотуур хувцсыг тань нуух гайхалтай арга бол урт кардиган бас пальто юм. (Тийм учраас та оёдолгүй дотуур хувцас ч авах шаардлагагүй) Хэрвээ та энэ look-ээ илүү тухтай болгохыг хүсвэл хар топ, энгийн пүүзтэй хослуулахад л хангалттай.
Хэрвээ та дасгалын бариу өмд өмсөж байгаа бол өөрийнх нь хос топыг сонгох нь илүү дээр. Та zoom-ээр aжлынхантайгаа харилцах шаардлага гарвал дээр нь аятайхан цамц өмсөхөд л болно.
Цагаан, сорочка цамцтай хослуулах нь үнэхээр албан ёсны харагдуулж чаддаг тул брэндүүд эдгээр энгийн хирнээ үргэлж өмсөгдөх загваруудыг байнга гаргадаг нь зүй ёсны хэрэг. Өвөрмөц детальтай, аль эсвэл тэгш хэмгүй цамц ол. Дараа нь арьсан бариу өмд өмс. Ингээд л та энгийн бөгөөд аятайхан харагдах болно.
Танд хувцаслалтдаа ч анхаарах сөхөөгүй эсвэл зүгээр л юу ч хамаагүй өмсчихмөөр өдрүүд байдаг бол өмд дээрээ хоолойтой цамц, юм уу юүдэнтэй цамц өмсөхийг зөвлөе. Энэхүү энгийн, тухтай хувцаслалт нь таны дуртай, хүссэн загварааас үл хамааран хүн бүрт зохидог.
Бариу өмдийг үргэлж уламжлалтаар бус шинэлэг загварчлах бас нэгэн гайхалтай санаа бол миди буюу урт, сул даашинз эсвэл юбканы дотор өмсөж хантаазтай хослуулах нь “street style” одод шиг л харагдуулна. Хүйтэн өдрүүдэд таныг дулаахан байлгах ч давуу талтай. Үнэхээр загварын эргэлт байж чадах болно .
Харин ажилдаа явахад бидний хамгийн дуртай look бол том пиджак, зузаан ул, үдээстэй гуталтай хослуулах юм. Албан тасалгаандаа найман цаг тасралтгүй сууж ажиллахад ч тухтай байх болно.
Leave a Reply