Хайртдаа өдөр бүр л хайраа мэдрүүлж байвал болох нь тэр гэдэг ч хааяа нэг хайртдаа онцгой сэтгэгдэл төрүүлж мартагдахгүй дурсамж үлдээх чамин үдэш бүтээх нь чухал. Иймд та түүнд хэр ач холбогдол өгч, анхаарал хандуулж буйгаа жижиг зүйлсээр дамжуулж илэрхийлэхэд туслах зөвөлгөөг бэлтэгэлээ.
1. Хамтдаа бодоцгооё
Та хэт өндөр төсөв зарцуулахгүйгээр, эсвэл зүгээр л олныг хамарсан сүр дуулианаас ангид даруухан тайван тэмдэглэх хүсэлтэй бол бага зэрэг тооцоолох л хэрэгтэй. Жишээ нь богинохон гараар бичсэн захидал, хайртийнхаа сонирхолд нийцэх романтик кино, англи маягийн өглөөний цайг оронд нь хүргэж өгахаас эхлэвэл үүнээс илүү сэтгэл татам зүйл байхгүй шүү дээ.

2. Хамтдаа хийгээрэй
Гэнэтийн бэлэг үргэлж л сайхан санаа байдаг (бараг л ихэнх тохиолдолд). Гэтэл та яг юу хийж, бэлтгэхээ мэдэхгүй эргэлзэж байвал бүү санаа зов! Зүгээр л үдшийн болзооны тухай хамтрагчтайгаа ярилц, хамгийн чухал зүйл бол та хоёр хоёул хүсэж буй зүйл биеллээ олох.
Ямар идэвхжүүлэлт та хоёрын харилцаанд шаардлагатай байна вэ? Кино театр явж, хамтдаа хоолны эсвэл бүжгийн хичээлд сууж ч болох юм. Эсвэл зүгээр л ирээдүйд хийх зүйлсийнхээ талаар зөвлөлд. Жишээ нь амралтын өдрүүдэд салхинд гарах тухай. Энэ жилийн тухайд хайрын баяр нь амралтын өдрөөр таарч байгаа нь бие биедээ цаг зарцуулах таатай нөхцөл хэдий ч та урьдчилан захиалга өгөхөө зайлшгүй санаарай! Хэн ч онцгой өдрөөрөө цаг гаруй гадуур даарч захиалга дүүрсэн гэдэг үгийг сонсохыг хүсэхгүй нь мэдээж.

3. Жентльмэн бай
Хамгийн жижиг детальд ч анхаарлаа хандуулснаар түүнд хэр их сэтгэл гаргаж байгааг илэрхийлнэ. Энгийн өдрүүдээс илүү эелдэг байхаас битгий ичээрэй. Болзоондоо цэцэгтэй ирж, түүнд хаалга онгойлгож өг, түрүүлж орохыг урьж, хүрмийг нь авч өлгө. Энэ чинь л романс

4. Хөгжилд
Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол таны зан байдал. Таны зогсолт, биеийн хэл чинь таны юу бодож төлөвлөж байгааг илэрхийлнэ. Магадгүй та ийм төрлийн романтик залуу биш байж болох ч хайртай хүнээ илүү аз жаргалтай байлгаж, нэг өдрийг өөр аргаар өнгөрөөх боломж гэж бод.

5. Түүнд зориулж хувцасла
Жентльмэн шиг хувцаслах нь таныг жентльмэн шиг байхад тусална. Тиймээс ердөө ганцхан өдөр үргэлж өмсдөг тухтай футболк, гэрийн хувцасаа хойш тавь. Таны эмэгтэй танд баярлах болно. Хотоос гадагш гарахаар төлөвлөсөн ч бай жижиг шоотой даавуун блезр (brown gingham cotton blazer), эсвэл ногоон ноолууран блэйзерийг (green wool cashmere blazer) шоотой сорочка, даавуун өмдтэй хослуулж энгийн хирнээ дэгжин төрхийг бүрдүүлээрэй. Харин оройн хоолонд урихаар төлөвлөж байвал хар хөх өнгийн ердийн хослолоо анхаарал татам чамин энгэрийн алчуураар чимэглэж мөн дэгжин оймс, гялалзтал нь тосолсон гутлыг бүү мартаарай.

Эцэст нь романтик байдал нэн тэргүүнд тавигдах ёстой бөгөөд хэрэв та үүнийг зөв хийж чадвал бусад нь аяндаа болно. Гайхамшигтай үдшийн болзоондоо нарийн ширийн зүйлсийг анхаарснаар энэ нь жинхэнэ өөрчлөлтийг бий болгож, жинхэнэ жентльмэн (романтик хайрт) статусыг танд өгөх болно.
Leave a Reply