Неаполийн оёдлын уламжлалд цамц, дан пиджак, хүрэм хантаазны товчны нүх бол жинхэнэ чанарыг илтгэх бэлгэдэл нь болдог. Аливаа хувцсанд ямар нэг хэмжээгээр товч зүүсэн л бол нөгөө талд нь товчны нүх гарцаагүй байж л таарна. Isaia-гийн товчны нүхийг гар аргаар оёдог уламжлал нь үеийн үед хадгалагдсаар арвин туршлага хуримтлуулж, бүрэн дүүрэн сэтгэл ханамжийг бэлэглэх жижигхэн урлагийн бүтээл болтлоо хөгжсөн юм.

Уран бичээчээс дутахгүй нарийвчлал өндөртэй хурдан шаламгай хөдөлгөөнийг нь ажихад сэтгэл баясч, эрч ундарна. Хувцас төгс байх албагүй, харин амьд байх хэрэгтэй. Зоригтой загвар зохион бүтээгчдийн бүтээлийг ямар ч үйлдвэрийн бүтээгдэхүүнээс ялгаж салгадаг эцсийн цэг бол товчны нүхийг шалгах явдал юм. Хэрэв гараар оёсон бол бусад төрлийн оёдлоос эрс ялгарах дотор талын оёдлыг нь үнэлэх хэрэгтэй. Долгионтсон, өчүүхэн жижиг эргэлтүүд нь оёдлыг өвөрмөц, давтагдашгүй урлагийн бүтээл болгох шидтэй. Оёсон хэлбэрээс нь хараад хэний гар урлал болохыг төвөггүй таньж мэддэг нэгэн ч бий. Неаполитаны боловсронгуй ажил домог судлалын ирмэг дээр ирсэн гэж хэлэхэд болно.

Бидний үйлчлүүлэгч захиалгат хувцасныхаа сүүлчийн шатанд ирээд Касальнуово дахь Исаяа оёдлын урланд ердөө л ханцуйны товчны нүх оёулах үйлдлээ гэж боддог ч энэ нь бидэнд таатай санагддаг. Энэ салбарын өөр нэг онцлог шинж чанар нь хязгаарлагдмал хэвээр бөгөөд эрэгтэй хувцасны оёдлын уламжлалт нэр хүнд, хэв маягийн үндсэн суурьт тооцогдох энэхүү төвөгтэй , гоо зүйн ур чадвар шаардсан хүнд гар ажиллагааг товчны нүх оёхоор мэргэшиж дагнасан эмэгтэйчүүдэд даатгасан юм. Товчны нүх оёх нь эртнтй бөгөөд уламжлалт гар урлал бөгөөд Исаяа дэлхийн өнцөг булан бүрт Made in Napoli тэмдэгтийг түгээн дэлгэрүүлэхээс гадна, хайрлан хамгаалах үүргийг давхар гүйцэтгэж яваа.
Leave a Reply