Хамгийн анхны дизайнерийн цүнхээ хэрхэн сонгох вэ?

Хэдэн настай байна уу? Хэдэн төгрөг төсөвлөсөн байна уу? хамаагүй хамгийн анхны удаа өндөр өртөгтэй зүйл авах нь, ялангуяа өөртөө зарцуулж буй тохиолдолд, хэн бүхэнд тийм амархан байхгүй. Таны мөнгөө цуглуулсан хугацаа, цуглуулчихаад үрж байгаадаа багахан гэмших сэтгэл, нөгөө талаас мөрөөдөж ирсэн зүйлээ яг авах дээрээ тулан, баярлах гэх зэрэг сэтгэл хөдлөлийн янз бүрийн мэдрэмж авах нь хэвийн үзэгдэл билээ. Үүнээс гадна сонголт хийх даалгавартай тулгардаг нь биднийг бүр их стрессэнд оруулж мэднэ.

Тиймээс бид танд, багахан ч болов тус болох болов уу гээд анхны дизайнерийн цүнхээ хэрхэн сонгох тал дээр бяцхан зөвлөгөө бичлээ.

1. ТӨСӨВ

Хамгийн түрүүнд төсөвөө гаргах хэрэгтэй ба та хэр хэмжээнд мөнгөө зарчуулж чадах вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй. Мөн таны дизайнерын цүнх тань зүгээр нэг худалдан авалт биш, ‘’хөрөнгө оруулалт’’ гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Taны худалдан авсан цүнх цаг хугацаанд үл хамааран үнэ цэнээ хадгалах ба үнээ өсгөх ч боломжтой. Та өөрийн дур хүсэлдээ дан ганц бус амьдралдаа буюу насан туршдаа (магадгүй өвлүүлэх) хэрэглэх зүйлд хөрөнгө оруулж буй хэрэг юм.

Заримд нь 1000$ цүнх байж болно, нөгөө хэсэг хүмүүс Chanel цүнх төлөвлөсөн байж болно. Гагцхүү  таны юу хүсч байгаа нь хамгийн чухал. Хэрвээ авчихаад дараа нь өөр байсан бол гэж харамсаж суухыг хүсэхгүй л болов уу? Гэхдээ, энэ цаашдын хөрөнгө оруулалтын зөвхөн эхлэл тул, өсч дэвжих цаг байгаа болохоор санаа зоволтгүй.

2. ЗАГВАР

Таны хувийн сонирхолд хэр нийцэж байна вэ? Ялангуяа цүнхний загвар нь хэр удаан загварлагт тооцогдох вэ? гэдгийг бодох нь нэн чухал. (IT BAG-ууд нь цаг хугацаа хамааралгүй классикт тооцогддог нь цаанаа учиртай) Мода нь үргэлж салхи шиг тогтворгүй байдаг, харин таны стиль л үлдэх тул загварын “trend‘’ хандлага дагах нь нэг бодлын эрсдэлтэй. Бас нэг бодолцох зүйлийн нэг бол та ил тод логонд хэр ханддаг вэ? 80-аад онд том лого жинхэнэ хүчээ авч байсан, одоо бас трендэд байгаа гэх мэтээр том лого нь үргэлж моданд орж гарч байдаг.  Магадгүй та бусдад Gucci эсвэл Chanel зүүсэн байгаагаа мэдэгдэхийг хүсвэл (угаасаа л бид бусдад гайхуулах төрөлхийн зан араншинтай) яагаад том логотойг сонгож болохгүй гэж? Эсвэл бусдад мэдэгдэх хүсэлгүй бол дизайнерууд танд зориулсан элдэв лого чимэглэлгүй, энгийн классик загварууд гаргадгийг санаарай.

3. ТРЕНД

Энд дээрхээс арай өөр өнцгөөс бичье. Маш олон хүмүүс танд энгийн даруу оффисийн цүнх магадгүй санал болгох байх. Таны өөрийн стиль угаас тийм бол, ажил кареерьт тань нөлөөлдөг бол, эргэлзэх хэрэггүй. Гэтэл та магадгүй залуу, чимэглэлтэй, өнгөлөг зүйлст дуртай, эсвэл зүгээр л яг одоо трендэд байгаа цүнх маш их таалагдсан бол яагаад болохгүй гэж? Нэн түрүүнд дуртай цүнхээ үүрж явах нь таныг аз жаргалтайгаар мэдрүүлж байвал болох нь тэр.

4. ХЭРЭГЛЭЭ

Бидний өгөх хамгийн дараагийн зөвлөгөө бол практикал байдал болон сонгосон цүнхний тань эдэлгээ даах чадвар юм. Та байнга аялалд гардаг эсвэл их зүйлс авч явдаг бол том tote, таны хувцас ихэвчлэн ямар өнгө байдаг вэ? Тэдгээрэй зохицох уу? Байнга ажил хэрэгч хувцас өмсөх шаардлагтай байдаг уу? Зэргийг бодолцсоны дараа хэр эдэлгээ даах эсэхийг судлаарай. Энэ бүхний эцэст та мөнгөө зориулж авч байгаа учир үргэлж хэрэглэх боломжтой байх хэрэгтэй шүү дээ.

5. THRIFT

Хүсч буй зүйлээ хэмнэлттэй авах нь бас нэг бодолцох зүйл. Дэлхий даяар интернет холболттой болсон одоо үед Vestiaire Collective, The Real Real гэх мэт баталгаатай интернет дэлгүүрээс хуучин (яг ч бүр хуучин биш, хүмүүс ихэнхдээ хэдэн удаа хэрэглэсэн сонголтууд ч бий) цүнх худалдаж авах нь эдийн засгийн хувьд тунчиг ашигтай юм. Хэрвээ та хэрэглэж байгаад уйдвал, мөнгөө буцааж олонгоо,  эргээд бүр зарж болно гээч. Гэхдээ та дизайнер цүнхээ шинээр аван онгойлгож байгаа тэр сэтгэл хөдөлгөм мөчийг мэдрэхгүй гэдгээ тооцоолоорой.

Та одоо шийдвэрээ гаргасан уу? Биднээс өгч буй зөвлөгөө хэрэг болсон гэж найдъя. Эдгээр нь зөвхөн цүнх гэлтгүй бусад дизайнерийн хувцас дээр ч ашиглагдаж болох ба таны сэтгэл хөдлөм  аялалд амжилт хүсэе!

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy