Хайртай хослолоо хэрхэн арчлах вэ?

Нэг 

Хамгийн эхэнд хувцсаа зөв хадгалах нь чухал юм. Пиджакаа өлгөхдөө өлгүүр нь хүний мөртэй адил товгор өлгүүрт өлгөж заншаарай. Энэ нь таны хослолын хэлбэрийг хадгалж мөрний хэвийг алдагдуулахгүйгээс гадна агаар салхи оруулж “амьсгалахад” тусална.

Хоёр

Өдөржин өмсөн хослолоо тайлсны дараа түүнд наалдсан тоос шороо, үс хялгасыг “наалддаг өнхрүүш”-ээр дээрээс доош чиглэлд авч байгаарай.

Гурав

Хослолоо худалдаж авсны дараа гэртээ очин даруй гялгар уутнаас гаргах хэрэгтэй ба цаашдаа гялгар уутанд хийхгүй байх нь зүйтэй. Өмсөхгүй үедээ хослолоо даавуун хувцасны уутанд хийж хадгалах ба энэ нь агаар нэвтрүүдэг даавуун уут байх хэрэгтэй.

Дөрөв

Мөн ганц хослолыг өдөр болгон өмсөхгүй байх. Эсвэл доод тал нь нэг хоног өмсөхгүй байж хөлс чийгийг хатаах хэрэгтэй. Хэрвээ та үргэлж хослол өмсөх шаардлагатай байдаг бол 2-3 ээлжийн хослолтой байгаарай.

Тав

Хослол зөвхөн үрчлээтсэн, ямар нэгэн хир толбо болоогүй үед тэр бүр хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй бөгөөд хими цэвэрлэгээнд өгөх тусам даавуу нь мууддаг учраас аль болох бага цэвэрлүүлэх нь зүйтэй.  Хэрэв хими цэвэрлэгээнд өгөхөөр бол чанартай газрыг сонгоорой. Харин үрчлээтсэн үед бага зэрэг индүүдэхэд эсвэл уурийн индүү хэрэглэхэд л хангалттай.

Зургаа

Хэрвээ та 100% ноосон эсвэл ноолуур, силк/торго/, линэн/тааран даавуу/ гэх мэт байгалийн гаралтай материалтай холилдсон ноос ноолууран хослол өмсдөг бол үрчлээг гаргахдаа усаар шүршэн өлгүүрт өлгөн хонуулж маргааш нь өмсөхөд үрчлээ нь гарсан байх болно. Байгалийн гаралтай материал нь “амьд” материал учир аяндаа “жингээрээ доош татагдан” үрчлээ нь ариладаг.

Долоо

Хэзээ ч хослолоо угаалгын машинд хийж угааж бас хатааж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy