Хавар өмсөх 6 “COOL” хувцас

Хөл хорио тавигдаж оройн зоог, үдшийн болзоо, охидуудын орой, “Cool” инстаграм пост хийх боломжтой боллоо. Ингээд танд энэ удаагийн нийтлэлээрээ загварлаг алдартнууд болон гудамжны стилийн оддын урам зориг өгсөн шинэлэг санаануудыг санал болгоё. Мэдээж  Ame concept store –ийн мэргэжлийн стилистийн бэлтгэсэн санааг ч давхар хавсаргалаа.

Нэвт харагдах торон цамцыг гоёмсог тейлор өмдтэй

Шинэ жил болоогүй ч та магадгүй өмсөнө гэж бодсон, хадгалсан торон топ-оо одоо ашиглаж болох юм. Гэхдээ цоо шинэ мэдрэмжтэйгээр. Өндөр суудалтай өмд таныг урт хөлтэй харагдуулахаас гадна нэвт харагдах торон дээгүүр хувцасны хэт тачаангуй өнгө аясыг тэнцвэржүүлж, цэгцтэй өнгө төрхийг гаргаж байна.

Christine teigen in Lace top

Celine flared jeans in velvet

Хээтэй даашинз шик харагдахгүй байх боломжгүй

Хамгийн хялбар аргаар анхаарал татах арга бол мэдээж хэвлэмэл, хатгамал хээтэй даашинз. Гэхдээ гоёл чимэглэлийг хослуулахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Бараг шаардлагагүй ч байж мэднэ.

Celine Dress Available at Ame concept store

Celine Dress Available at Ame concept store

Металл мөнгөлөг өнгийн даашинз ба блейзэр

Ийм төрлийн хүрэм бараг хүн бүрийн шүүгээнд байдаг. Эгэл даруу энэ хүрмийг мөнгөлөг саатай эсвэл металл мөнгөлөг гээд ямар нэг нүд гялбам өнгийн даашинзтай хослуулах нь үнэхээр сайхан санаа байгаа биз.

Woman in sparkling dress

Celine Jacket in diagonal wool, available at Ame concept store

Энэ улирлын гутлыг тансаг хилэн даашинзтай

Урт богино түрийтэй өсгийтэй гуталтайгаа хилэн даашинзыг (эсвэл хилэн оруулга, хилэн хувцасаа) хослуулах улирал яг одоо биш гэж үү. Хилэн материал чамин тансаг харагддаг ч зуны халуун бидэнд тэр бүр түүгээр гангарах боломжийг өгдөггүй. 

Velvet dress with Boots

Chasseur Jacket in Velvet, Signature Pants in Velvet with Teen Classic Box Bag available at Ame Concept Store

Өнгөлөг даашинз

Одоо л өнгөлөг, цэцгэн хээтэй даашинз өмсч эхлэн сэтгэл санаагаа өөдрөг болгох цаг үе биш гэж үү? Доорх загварууд манай AME CONCEPT STORE -т бэлэн байгааг дуулгахад таатай байна.

Gucci Ken Scott print silk dress

Gucci Lace Dress

Хаврын урь

Цагаан сарын дараа хаврын урь орж, цаг агаар дулаахан сайхан болжээ. Одоо танд шоппинг хийх хүсэл төрөхгүй байна гэж үү? Шинэ тренч цуваар яагаад шүүгээгээ дүүргэж болохгүй гэж?

Saint Laurent Trench Coat
Gucci Flora Print Silk Scarf
Celine Vertical Cabas Bag

Celine large Vertical Cabas Bag/ Natural/ Tam

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy