Гутлыг сайн чанарын арьс арчилгааны бүтээгдэхүүнээр цэвэрлэж арчлах нь тухайн гутлынхаа арьсанд ашигтай бөгөөд таны гаднах төрxийг гоёмсог дэгжин харагдуулахаас гадна цэвэрхэн гутал нь хувь хүний эрхэмсэг байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж өгдөг.

Бидний хэрэглэж заншсан гутлын арьс арчилгааны бүтээгдэxүүнүүдэд олон тооны аюултай химийн хорт бодис агуулагдаж байдаг. Тийм учраас ихэнх гутал арчилгааны бүтээгдэхүүн та бидэнд болон байгаль дэлхийд хор хөнөөл учруулдаг юм. Мөн гутлын арьсны эдэлгээ болон чанарыг удаан хугацаанд хадгалах чадваргүй болгодог.
Премьер Тэйлор дэлгүүрийн танилцуулж буй Saphir Médaille d’Or брэндийн дээд зэрэглэлийн гутал арчилгааны сет нь Европын орнуудын хаад ноёд угсаатан гаралтай хүмүүс зөвхөн гар урлалаар хийгдсэн гуталууддаа хэрэглэдэг байсан уламжлалтай бөгөөд байгалийн гаралтай, органик буюу химийн найрлагагүй орцноос бүрдсэн зөгийн бал, турпентин, карнаубын тос ашигладгаараа онцлогтой.
Saphir Médaille d’Or нь дэлхийн гутлын арьс арчилгааны бүтээгдхүүний хамгийн сайн цуглуулга гэж мэргэжилтнүүд үздэг. Энэxүү брэндийн гарал үүсэл нь Францийн Faverges Haute Savoie хотын лабораторид анхны орц найрлагаа бүтээсэн. Тус бүтээгдэxүүний давуу тал нь өвөрмөц орц найрлагадаа байдаг ба арьс ширний удаан эдэлгээг хадгалах болон шинэ мэт гялалзуулах чадвартайн улмаас зуун жилийн хугацаанд зах зээлд тэргүүлэгч хэвээр байсаар байна. 1925 онд Парис хотод болсон дэлхийн үзэсгэлэн яармагаас алтан медаль хүртсэн бөгөөд гутлын арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг тодорхойлж өгсөн.
Saphir Médaille d’Or Pâte De Luxe бүтээгдэхүүнээс нэгийг онцлон танилцуулбал …

Pate de Luxe гутал өнгөлөгч вакс нь 1925 оноос хойш хамгийн нэр хүндтэй гутал үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны үр дүнд бүтээгдсэн бүтээгдэхүүн юм. Pâte De Luxe вакс өнгөлгөө нь арьс ширэнд тэжээл өгч зөөлрүүлэн сэргээн гялалзуулахаас гадна хамгаалах үүрэгтэй өндөр чанартай бүтээгдэхүүн юм. Гутал арчилгааны мэргэжилтнүүд болон гутлын цехүүдэд зориулсан арьсан гутлын өнгөлгөөнд ашиглагддаг. Энэ бүтээгдэxүүн нь арьс ширэнд тэжээл өгч сайн өнгөлж өгдгөөс гадна хуучин гутлыг шинэ гутал мэт харагдуулдаг хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн юм.
Хэрэв та үнэхээр сайн чанарын гутлын бүтээгдэхүүн хүсэж байвал бид таны хүсэлд нийцсэн Францын уламжлалт тансаг зэрэглэлийн Saphir Médaille d’Or бүтээгдxүүнийг санал болгож байна.






Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Эрүүл мэндийн яамны баруун урд, 9р байр “Premier Tailor” дэлгүүр.
Утас: 77110050
Facebook: Premier Tailor
Instagram: @Premier_Tailor
Leave a Reply