Хүйтэн сэрүүний улиралд үргэлж зузаан, хүнд куртка өмсөхгүйгээр хааяа ч гэсэн дэгжин, эмх цэгцтэй харагдмаар л байдаг биз дээ. Энэ үед яалт ч үгүй пальто хамгийн зөв сонголт бөгөөд цаашдаа ч хавар намрын улиралд өмсч болох юм. Ингээд та бүхэнд пальтоны талаар мэдээллүүдийг хүргэе.
ПАЛЬТОНЫ ҮҮСЭЛ:
Пальтоны гарал үүслийн түүхүүд ерөнхийдөө ижил төстэй байдаг ба алдартай язгууртнууд өөрсдийн хувийн дизайныг захиалж, загварлаг болгон өмсдөг байв. Сонгодог пальтоны анхны загвар нь 18-р зууны дунд үед “морин цув” гэж гарч ирж байсан ба энэ нь урт ханцуйтай, урд талын энгэрийн товчлуурыг хаадаг, хоолойтой бөгөөд хормой нь оноотойгоор хийгддэг байсан байна. Тухайн үеийн пальто, цувнууд урт бөгөөд өвдөгөө хучсан байдалтай бөгөөд өмсөж буй тохиолдолд эзнээ дулаацуулах, бороо,салхинаас хамгаалах чадварыг хамгийн чухалд тооцдог байв. Энэ үеэс эхлэн пальто (цув, нөмрөг) маш их алдартай болж, өдөр тутамд өмсөж эхлэх болжээ. 19-р зуунд аль хэдийнээ янз бүрийн материалтай, олон янзын загварын цувнууд ар араасаа гарч эхэлсэн байдаг.

ПАЛЬТОГ БИЕИЙН ХЭЛБЭРТЭЭ ТААРУУЛЖ СОНГОХ НЬ:
Хэрвээ өөрийн биеийн онцлогт тохируулан пальтог сонгож чадвал ихэнх хүний биеийн дутагдлыг гайхалтай нууж чаддагаараа давуу талтай. Жишээ нь: зарим хүмүүс тийм тарган биш ч бага зэрэг гэдэстэй байдаг. Ийм төрлийн биетэй хүнд пальто маш сайхан зохих ба урт, богино аль аль нь байж болно. Харин махлагдуу хүмүүст зөрсөн энгэртэй, урт пальто санал болгодог байна. Энэ нь хүнийг тайлтай болгож харагдуулахаас гадна маш загварлаг болгодог. Өндөр хүнд урт, намхан хүнд арай богиновтор загвартай байх нь пропорцтой харагдуулдаг байна.
Загварыг зөв сонгохоос гадна танд таарсан эсэх нь чухал юм шүү. Пальтоны таарсан эсэхийг хослолын адил мэдэж болно. Гагцхүү хослолын дээр өмсөхөд зориулагдсан, хослолоос бага зэрэг том, сулын зайтай байхад болно. Юун түрүүн мөр цээжээр яг таарсан байх ёстой ба томдож багадсан үед ханцуй болон цээж далаар ямар нэгэн байдлаар үрчлээ гардаг. Мөн захны араар их бага хэмжээний зай гарахгүй эсвэл багадаж хүзүүний доор үрчлээ гарахгүй байх нь зөв юм. Харин ханцуйн урт пиджакнаас бага зэрэг урт цамцны ханцуйг дарж байхаар байвал зүгээр. Нэгэнт л дэлгүүрээс авч буй хувцаснууд массад зориулагдсан нэг эсгүүртэй байдаг ба тэр болгон нь өөр өөр хүний биед 100% таардаггүй. Тиймээс биеэс хэмжилт авч захиалгаар үйлчилдэг газар загвар, материалаа өөрөө сонгон хийлгэх нь танд илүү сэтгэл ханамжтай байх болов уу.

ПАЛЬТОНЫ МАТЕРИАЛ:
Хамгийн чухал үзүүлэлт бол мэдээж материал билээ. Пальто нь хиймэл ноосорхог материалаас эхлэн, жинхэнэ органик ноос ноолуур холилдсон, эсвэл бүр 100% ноолууран гэх мэт төрөл бүрийн материалтай байж болно. Мэдээж органик ноос ноолууран орц нь хамгийн дээд зэрэглэлийн ба эдгээр нь боловсруулан аргаасаа хамаараад мөн чанар нь үнэлэгддэг. Сайн чанарын аргаар хийгдсэн ноолууран пальто нь маш хөнгөн, дулаахан байхын зэрэгцээ эдэлгээг удаан даах ба дараа нь үрчийх нь хамаагүй бага байдаг.
ПАЛЬТОНЫ ҮНДСЭН ЗАГВАРУУДЫГ БОЛОН ХЭРХЭН ЮУНД ӨМСӨХИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ:
/The Long Bussiness Coats/ – Урт Бизнес Пальто
Энэхүү пальто нь ямар ч хослол дээр өмсөхөд тохиромжтой. Ялангуяа сонгодог өнгөтэй буюу хар, саарал, бор хүрэн өнгө нь ямар ч хослол дээр зохимжтой байж чаддаг. Өдөр тутмын ганган сонголт болж болох ч элдэв үдэшлэг, үдшийн болзоонд елегант дүр төрхийг мөн бүрдүүлж чадна.


Trench Coats – Тренч Цув
“Trench” пальто нь ихэнх эрчүүдэд тохирсон ухаалаг, боловсронгуй төрхийг нэмж өгдөг. Энэ загвар нь хослол дээр өмсөхөд сонгодог сонголт болох юм. Энэ төрлийн хүрэм нь ихэвчлэн усанд тэсвэртэй байдаг тул бороо салхитай, жихүүн үед зохицно. Хэрэв та энэ улиралд ямар цув худалдаж авахаа эргэлзэж байгаа бол сонгодог ногоон өнгийг санал болгож байна.


Pea Coats – “Pea” пальто
“Pea” пальто нь ихэнхдээ зөрсөн энгэртэй, богино байдаг. “Pea” пальтог ажлын өдрүүдээр өмсч болох ч амралтын өдөр энгийн хувцастай өмсөхөд тун тохиромжтой. Богино урттай тул илүү энгийн төрх байдлыг бүрдүүлдэг.


Leave a Reply