Португалийн нийслэл Лиссабонд оршин суудаг 34 настай Клаудия Морейра (@ claudyamoreira1) нь Tik Tok дээр заавал дагах хэрэгтэй хүмүүсийн нэг юм. TikTok дээр тэрээр ороолт зүүх болон загварчлах эцэс төгсгөлгүй аргуудыг танд үзүүлэх болно. Тэрээр 50 гаруй ороолтыг хэрхэн загварлагаар зүүх аргуудыг сонирхуулжээ. Клаудия Морейра ороолтуудыг гар цүнх, юбка, нөмрөг болон цамц нь дээр загварчилж чаддаг байна. Түүний хамгийн алдартай видеонуудын нэг бол өөрийн өмссөн хантаазны товчлуурын нүхээр ороолтыг хийж бүс болгон бүсэлж байгааг харуулдаг. Түүний видеонууд маш их алдартай болсноор есдүгээр сард тэрээр өөрийн ороолтны брэнд болох Zafia брэндээ гаргажээ.
@claudyamoreira1 Since you guys like so much this way to style a scarf I’ve decided to do it again, but this time with waistcoat ❤️ ##scarf##foryoupage##viral
♬ Hung Up - SDP Extended Vocal; Edit - Madonna
Морейра ороолтонд дуртай байдаг нь түүний бага насны хүмүүжлээс улбаатай аж. Тэрээр “Миний төрсөн Кабо Верде арал дээр ахимаг насны эмэгтэйчүүд толгойдоо ороолт зүүдэг нь залуу хүмүүс ахимаг насны эмэгтэйчүүдэд дээд зэргээр хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэх далд ойлголттой байдаг ” гэж Морейра хэлэв. “Би бага насаа эргээд харахад би үргэлж ороолтуудтай харьцдаг байсан. Намайг өсгөсөн эмээгээ би ороолтоор үсээ боож байгааг өдөр бүр хардаг байсан.” Дагалдах хэрэгслийг үргэлж хувцаслалтандаа шингээдэг Морейра 4-р сард анх TikTok-т энэ бүхнийг эхлүүлж байжээ. Урт ханцуйг дэгжин байдлаар торгомсог ороолтоор орлуулан хувиргаж чадвал та мэдээжийн хэрэг бусдын анхаарлыг татах болно.
Морейра Tik Tok-т нэгдсэнээс хойш 101,000 гаруй дагагчтай болсон бөгөөд тэд түүнийг ороолтоор хэрхэн дэгжин хувцаслах шинэ аргуудыг сонирхон харах дуртай байв. Гэсэн хэдий ч эхэндээ тэр хэзээ ч түүний хуудсыг хүмүүс төдийлөн сонирхоно гэж огт бодож байгаагүй бөгөөд тухайн үед брэндээ хараахан гаргаагүй байжээ. Үүний оронд тэр TikTok-ийн ердийн тарифыг туршиж үзсэн бөгөөд энэ нь түүнд тохирохгүй байгааг олж мэдэв. “Гэртээ байж, хаашаа ч явж чадахгүй [хорио цээрийн дэглэмийн үед] TikTok бол миний анхаарлыг сарниулах арга байсан нь гарцаагүй” гэж Морейра хэлэв. “Эхэндээ би зүгээр л хөгжилтэй видео бичлэгүүд болон бүжгийн хөдөлгөөнүүдийг сонирхон гүйлгэж үздэг байсан боловч үнэнийг хэлэхэд энэ нь надад сонирхолтой санагдаагүй’’.Түүний видеонууд илүү хандалт авч эхэлмэгц 9-р сард Zafia брэндээ гаргахаар шийджээ. Түүний ороолт дээрх график хэвлэмэл зураг, тод өнгө нь ээж, эмээгийнхээ өмсөж байсан ороолтноос санаа авсан байна.Тэрээр “Би эмээ, ээж, эх орныхоо бүх эмэгтэйчүүдийг шүтдэг” гэж Морейра хэлэв. “Зафиа бол Кабо Верде арлуудад өгч буй миний хүндэтгэл юм” гэжээ. Түүний VOGUE сэтгүүлтэй хийсэн ярилцлагаас хүргэж байна:
TikToks-ийг хйих үйл явц болон хаанаас эдгээр санаануудыг олдог вэ? Би бараг өдөр бүр толины өмнө нэгээс хоёр цагийг шинэ аргуудын дасгал хийдэг бөгөөд маш даруухан, дэгжин байлгахыг хичээдэг.Хүссэн хэмжээнд боллоо гэж үзсэн үедээ би зураг авч, утсан дээрээ хадгалаад маргааш нь бичлэг хийдэг. Хэрэв надад цаг байвал би үүнийг шууд хийдэг. Би ороолтоо гоёлынхоо хамт загварчилж, бичлэг хийж, видеогоо засаж, TikTok болон Instagram хаяг дээрээ байршуулна. Миний авсан сэтгэгдлүүд надад маш их урам зориг хайрладаг тул би дэмжигчиддээ үнэхээр их талархдаг.
Брэндийнхээ талаар бидэнд сонирхуулаач. Та үүнийг хэзээ эхлүүлсэн бэ, Хаанаас урам зориг авсан бэ? “Галзуу.” Энэ дэлхийн цар тахлын үеэр л би өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх санаа надад төрсөн юм. Ороолтыг хэрхэн яаж уях тухай олон видео бичлэг хийсний дараа өөрийн брэнддээ торгомсог ороолт хийх санаа төрсөн. Би бизнесээ эрхлэх талаар ямар ч ойлголтгүй байсан тул би маш их айж байсан ч бүтээлч сэтгэлгээ, бүтээгдэхүүнээ нэгтгэж, энэ бүхнээ дэлхийтэй хуваалцах ёстой гэдгээ эргэлзээгүй мэдэж байсан. Дөрвөн сарын турш хүмүүст ороолт хэрхэн яаж засахыг харуулсан видео бичлэг хийсний дараа би өөрийн бизнесээ нээх талаар өөрийн судалгаа, мөн төслийн менежментийн онлайн сургалтыг хийлээ. Эцэст нь 9-р сард би хүмүүс Zafia Scarves-т хандах боломжтой вэбсайтаа нээлээ. Би Зафиятай хамт цаг үеэ олсон гоёмсог, дэгжин байдлыг авчрахыг эрэлхийлдэг.
Та ороолтныхоо хэв маягт хэрхэн бүтээлчээр хандаж сурсан бэ? Энэ бол дадлага хийхтэй нягт холбоотой юм. Хийж буй зүйлдээ дуртай байж, хүсэл тэмүүлэлтэй хийвэл агуу зүйл мэдээж тохиолддог. Би маш их судалгаа хийж, өдөр бүр хэдэн цагийг зөвхөн дараагийн алхамууд, дараагийн стилинг, дараагийн бүтээлүүд дээр төвлөрүүлдэг. Би хүзүүндээ ороолт зүүх дуртай, гэхдээ костюмтай хослуулсан цамц бол миний дуртай зүйл.
Таны шүүгээнд хэр олон ороолт байгаа вэ? Би тэдгээрийг хэзээ ч тоолж үзээгүй, гэхдээ миний цуглуулга тус бүрээс дор хаяж нэгийг нь, мөн Зафиаг байгуулахаас өмнө худалдаж авсан хэдийг нь авчирсан. Миний видеонуудаас харахад би ороолтоо бүрэн хувцастай хамт хослуулахыг үргэлж хичээдэг. Би 80, 90-ээд оны сонгодог загварын шүтэн бишрэгч. Миний гадаад төрх үргэлж чимэг чимэглэл, орчин үеийн зүйлтэй хослуулсан байдаг. Загварын хамгийн том урам зориг бол Диана гүнж юм, гэхдээ түүний өв загвар нь загвараас гадна 20-р зууны хамгийн агуу загвар өмсөгч юм. Түүний хамгийн энгийн, спортлог төрхөөс сонгодог, дэгжин төрх хүртэл тэрээр үргэлж гайхалтай байсан.
Таны шүүгээ нь дэх хамгийн чухал хувцаснаас дурьдвал? Би хүрэмний маш том шүтэн бишрэгч! Цув, савхин, жинсэн өмд байх нь хамаагүй, би зөвхөн тэдэнд л хайртай. Гэсэн хэдий ч миний шүүгээнээс хамгийн онцгой зүйл бол миний эмээгийн надад өгсөн ороолт юм. Энэ нь хамгийн их түүхтэй бөгөөд энэ л бүх зүйлийн түлхүүр юм.
Хэрвээ та зөвхөн 3 ороолт загварчлан зүүх аргаас танилцуулъя гэвэл тэр нь юу байх вэ? Хэрэв та ороолт өмсөж сураагүй байгаа бол жижиг ороолт өмсөж эхлэхийг зөвлөж байна. Жишээлбэл, нэгийг нь цүнхэнд уя. Таны хүзүүнд байгаа торгон ороолт хэзээ ч алдаагүй зөв үйлдэл.Энэ нь хичнээн энгийн ч гэсэн энгийн байдлаар таны хувцаслалтанд маш их дэгжин байдлыг нэмж өгдөг. Өөрийгөө зоригтой байлгаж, тод өнгөтэй ороолт аваарай. Энэ нь тод өнгөөр гоёмсог даавуугаар хийсэн бүх зүйл байж болно. Энэ нь таныг дэгжин харагдуулахаас гадна хүмүүсийн анхаарлыг ихээхэн татах болно шүү!
Source: https://www.vogue.com/
Leave a Reply