Костюмоо хэрхэн цэвэрлэж, ариутгах вэ?

Хөл хорио дуусч ажилдаа явж эхэлсэн үү? Тэгвэл одоо хослолоо хэрхэн цэвэрлэх вэ?
Костюмыг цэвэрлэх, ариутгах нь өнөөгийх шиг чухал байгаагүй ч одоо үед зайлшгүй шаардлагатай болоод байна.

Сойтгоор цэвэрлэх

Үүнд танд ердөө 30 секунд болон ширүүхэн үстэй натурал сойтог л хэрэгтэй. Хурдан бөгөөд хялбархан энэ цэвэрлэгээ нь тоос шороо даавууны утас хооронд нягт шигэхээс хамгаална. Пиджакийг босоо байрлалд даавууны нэхээсний дагуу дээрээс доош чиглэлтэй сойтогдох ба өмдийг мөн адил нугалаасны дагуу тавьж зөөлөн сойтогдоно. Та хувцсаа өмсөөд тайлах бүрдээ ийм хөнгөн цэвэрлэгээг хийж заншаарай. Хэрвээ танд сойтог байхгүй бол хувцасны хог, хялгас түүдэг наалддаг роллер ашиглаж болно.

Машин угаалга ба хуурай хими цэвэрлэгээ

Хувцсаа сойтогоор цэвэрлэх нь зөвхөн өнгөц тоос шорооноос л хамгаалахаас биш нян бактери зэргээс хамгаалахад хангалтгүй. Гэсэн ч нарийн технологи бүхий хийцтэй хослолоо зүгээр л угаалгын машинд хийгээд эргүүлэх нь харгис үйлдэл гэхэд хилсдэхгүй. Энэ нь таны хослолын материалыг нөхөн сэргээхгүйгээр гэмтээж хэлбэрийг алдагдуулна.

Иймд та өөрийн сайн мэдэх туршлагатай хуурай хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлэх шаардлагатай. Хими цэвэрлэгээ нь идэмхий химийн бодисын тусламжтайгаар нян, бактерийг устгадаг тул хоёр сард нэгээс илүү удаа хийхгүй байхыг зөвлөж байна. Мөн үүнд өмд болон хүрэмний өнгө зөрөхөөс сэргийлж байнга хамтад нь химид өгөх хэрэгтэй.

Үргэлж угаалгын заавар бүхий шошгыг харж шалгаж байх!

Гар угаалга

Хими цэвэрлэгээрүү очих эсвэл угаалгын машин ашиглах боломжгүй тохиолдолд гэрээр гар угаалга хийж болно.Гэхдээ угаалгын зааврыг дагаж, цуу, нимбэг, натрийн бикарбонат зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглахийг илүүд үзээрэй. Байнгын цэвэрлэгээ арчилгааг энэ аргаар хийх нь эдэлгээг багасгах тул зайлшгүй шаардлагатай тохиолдолд л зөвхөн ашиглаарай.

Угаахгүйгээр сэргээх арга

Таны хамгийн дуртай хослол байлаа ч гэсэн та долоо хоногт хоёроос илүүгүй өмсөх ёстой бөгөөд ингэснээр хослол чийгийг гадагшлуулж, жижиг үрчлээс зэрэг арилтал амраахад 24 цаг шаардагддаг гэж ойлгож болно. 

Ариутгал

Юуны түрүүнд ариутгах (sanitize) болон халдваргүйжүүлэх (sterilize) гэдэг нь тусдаа ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Ариутгал нь өнгөн хэсгийн нян бактерийг устгах бол халдваргүйжүүлэлт нь аливаа амьд организм, вирус, спорнематодуудыг устгахыг хэлнэ. Халдваргүйжүүлэлтийг зөвхөн тусгай зориулалттай хэт ягаан туяа бүхий машинаар хийдэг. 

Индүүдлэг

Босоо уурын индүү нь хослол индүүдэх шалгарсан арга ба уур нь 100С байдаг маш сайн ариутгагч болж чадна. Ийм төрлийн индүү заавал байх шаардлагатай хэдий ч энэ нь толь шиг төгс индүүдлэг болон үнэрийг дарах зэрэг чадваргүйг санаарай.

Уламжлалт ултай индүү нь төдийлөн тохиромжтой биш ч гэсэн та индүүнийхээ завсраар нимгэн, цэвэр даавуу чийглэж жийрэглэснээр индүүний өндөр температур материалыг түлж, гялайлгахаас хамгаална. Аялагч нарт зориулсан бяцxан зөвлөгөө өгөх нь угаалгын өрөөнд халуун ус гоожуулж хэсэг байлгаад дулаан уур бүрэлдүүлж хослолоо өлгөснөөр уурын тусламжтай үрчлээ тэнийж, сэргэнэ.

Өлгөх

Хослолыг үргэлж өлгүүрт хадгалах ба энэ нь мөн л хослолын хэлбэр ялангуяа мөрний хэсгийг хадгалахад зориулагдана. Хослол өлгөх зориулалт бүхий мөртэй өлгүүрт өлгөх зайлшгүй шаардлагатай.

Хувцасны цүнх

Хувцасны цүнх нь зөвхөн аялалд зориулагдаагүй бөгөөд гэртээ байхдаа ч хослолоо хувцасны цүнхэнд хадгалснаар эрвээхий, хачиг, хөгц, тоос шорооноос хамгаалагдах болно. Ингэхдээ цахилгааныг бүрэн хаахгүй завсартай үлдээх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy