Зуны материалын өнгө

Мэдээж хөх, хар саарал, хар өнгүүд нь үргэлж ажил хэрэгч хувцаслалтын чинь суурь болсоор байна. Харин өнгөлөг зуны хувцаслалтад тань бор шаргал, цайвар саарал зэрэг өнгүүд дулааныг шингээхгүй байхад тусална. Зун бол таны өнгөлөг, шинэлэг зүйл айлтгүйгээр туршиж үзэх хамгийн тохиромжтой цаг юм. Иймд өнгө тус бүрийн төрүүлэх сэтгэгдэл өмсөх цаг үе зэргийг товчхон танилцуулъя:

ЦАЙВАР СААРАЛ/LIGHT GREY

Танд байгаа хар саарал өнгөөс бага зэрэг цайруулаад л боллоо. Энэ өнгө бараг л бүх төрлийн шинж чанартай материалуудтай зохицох ба ялангуяа цайвар саарал хослол тод өнгийн энгэрийн алчууртай хослуулснаар таны ажилдаа өмсөж болохуйц дэгжин төрх бий болно. Мөн ямар ч төрлийн үйл ажиллагаанд өмсөх болохуйц давуу талтай.

ЦАЙВАР ХӨХ/BABY BLUE 

Мөн л айх зүйлгүй. Таны байнга өмсдөг хөх хослолоос бага зэрэг цайруулаад л та бусдын харцыг булаах болно. Маш цэгцтэй, цэмцгэр байдлаа хадгалсаар байх ба залуу эрч хүчтэй өнгө аясыг нэмнэ. Мэдээж цэнхэр, цагаан судал бүхий seersucker-гүйгээр зуныг төсөөлшгүй.

ШАРГАЛ/KHAHI

Энэ өнгө нь зөвхөн зун гэлтгүй хаврын улиралд ч өмсөнө. Өдрийн цагаар товлогдсон уулзалт, үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой. Харин эсрэгээрээ оройны үйл ажиллагаанд өмсөхөөс зайлс хийх хэрэгтэй /энэ нь хэт энгийн бага зэрэг хүндэтгэлгүй харагдуулах эрсдэлтэй/. Бас нэг давуу тал нь энэ өнгийн хослол таны аксессуартай амархан зохицоно /нарны шил, малгай г.м/.

ГАЗАР ШОРООНЫ БОР ӨНГӨ/EARTH TONES

Ийм төрлийн өнгүүдийн хамгийн гол шинж нь таныг маш дулаахан, найрсаг, харилцаа үүсгэхэд хялбар харагдуулдаг. Гэхдээ энэ өнгө дээр чанар их хамааралтай. Угаас өөрөө тод чамин зүйлгүй тул сайн чанарын ноосон, ноолуурын хольцтой болон дээд зэрэглэлийн даавуун материалтай байх зэрэг нь  чухал. Энэ зуны тухайд зангианаас илүүтэй энгэрийн алчуурыг сонгож smart sneaker-тэй хослуулах зэргээр тун энгийнээр дүр төрхөө бүрдүүлснээр та маш мэдрэмжтэй залуу харагдахаас гадна зуны халуун өдрүүдэд хамгийн эвтэйхэн сонголт байх болно. Мөн бор элгэн loafer-тэй хослуулснаар илүү дэгжин төрх үүснэ. Хэт хүнд хоршил хийснээр бага зэрэг овортой харагдах эрсдэлтэйг анхаараарай.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy