Загварын долоо хоног гэж юу вэ?

Fashion week буюу загварын долоо хоног нь загварын салбар дахь чухал арга хэмжээ бөгөөд хамгийн алдартай загварын долоо хоногууд нь дэлхийн загварын нийслэлүүд болох Нью Йорк, Лондон, Милан, Парисд жилд 2 удаа зохиогддог бөгөөд FALL/WINTER буюу намар/өвөл болон SPRING/SUMMER хавар/зуны загварын долоо хоног гэж тус тус ангилна.  2 болон 3 сард FALL/WINTER, 9 болон 10 сард дизайнерууд SPRING/SUMMER цуглуулгаа дэлгэн үзүүлдэг. Хугацааны хувьд бүр нарийвчилвал загварын долоо хоногууд нь Нью Йорк 2 сарын 7-15ны хооронд, Лондон 15-19 хооронд, Милан 19-25 хооронд , Парис 2сарын 25-аас 3сарын 5 хүртэл тус тус зохиогддог байна.

Загвар зохион бүтээгчид, брэндүүд хамгийн сүүлийн үеийн цуглуулгуудыг улирал эхлэхээс хэдэн сарын өмнө зохион байгуулснаар хэвлэлийхэн болон худалдан авагчдад дараагийн улирлын хувцасны загварыг урьдчилан харах боломжийг олгодог байна. Хамгийн анхны загварын долоо хоног нь 1943 онд Нью Йоркод зохиогдож үүний дараагаар 1973 онд Парисын загварын долоо хоног эхэлсэн түүхтэй. Өндөр чансаатай Couture шоу тоглолтыг 1 болон 7сард Парис хотноо Chambre Syndicale de la Haute-д зохиодог. Бусад загварын шоунуудаас дурдвал; Рио – зуны загварын долоо хоног, Бангалор – баярын хувцас, хуримын загваруудыг харуулдаг бол Портландын (АНУ-Ореган) загварын долоо хоногт зарим байгальд ээлтэй брэндүүд  бүтээлээ гаргадаг.

Сүүлийн үеийн дизайнерууд Намар/Өвөл( Fall/Winter) , Хавар/Зун ( Spring/Summer) улирлын хооронд, улирлын чанартай, аяллын Resort/Cruise цуглуулгуудыг ихээр дэлгэрүүлж байна.

Haute Couture гэдэг нь өндөр чанартай, үнэтэй, ихэвчлэн ер бусын даавуугаар хийгддэг, нарийн ширхэгтэй, нарийвчлан оёдог, хамгийн туршлагатай оёдолчид хийдэг бөгөөд ихэвчлэн цаг хугацаа шаарддаг гар аргаар хийдэг техник юм. Couture нь франц хэлнээс “хувцас солих” оёх, зүү хийх гэсэн утгатай. “Haute” өндөр гэж орчуулагддаг. Одоо үед Францад haute couture гэдэг нь тодорхой стандартыг хангасан фирмээс бусад газарт ашиглаглах боломжгүй хамгаалагдсан нэр юм. Францад haute couture гэсэн нэр томьёог хуулиар хамгаалдаг бөгөөд Парис хотод байрладаг Chambre Syndicale de la haute couture нь аль загварын ордон жинхэнэ өндөр чанарын couture болох эрхтэйг тодорхойлдог байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy