Буцаж буй 10 трэнд ба 2021 онд оронд нь юу өмсөх вэ?

2021 он гарахад тун ойрхон байна. Үүнтэй зэрэгцээд цоо шинэ томоохон трэндүүд ч нээлтээ хийх гэж байна.  Тийм ээ, бүгдээрээ S/S21 буюу хавар зуны  цуглуулгаас хамгийн таалагдсан, хурдхан шиг өмсмөөр байгаа бүтээлүүд болон мөн энэ ондоо үлдээх трендүүдийн талаар ярилцацгаая.

1

Өмсөх хэрэгтэй: Нимгэн бариу цамц  ( Second-skin tops)

Загварлаг хүн бүр Miu Miu, Givenchy, Marine Serre-н дизайнеруудын S/S 21-ийн загваруудыг туршиж үзэх хэрэгтэй. Prada дээр харсан шиг спорт өмдтэй эсвэл сүлжмэл өмдтэй өмссөн нь үүний олон талаар өмсөж болохыг илтгэнэ.

Санаа авж болох зөвлөгөө: Нимгэн бариу цамцыг өмд эсвэл жинс дээр, мөн сүлжмэл цамцан дээр өмсвөл  илүү тохиромжтой байх болно.

Алгасах: Неон ногоон

2020 онд хаа сайгүй дэлгэрсэн неон ногоон өнгийн трэнд намайг өөртөө хэзээ ч дурлуулж байгаагүй тул баяртай гэж хэлэхэд бэлэн байна.

 

 

2

Өмсөх хэрэгтэй: Ажилчдын Хантааз (Utility vests)

Ирэх жилийн хамгийн их сонирхол татсан загвар бол хантааз юм. Брезентэн  хантаазны хувьд загварын хувьсал болно гэж бодож байна.

Санаа авж болох зөвлөгөө: Өөр төрлийн өнгөтэй юүдэнтэй цамц, гадуур хувцастай тохируулж өмсөх

Алгасах: Зангидах аргаар будганд оруулсан  хээ (Tie-Dye)

2020 онд үлдээхийг хүссэн трэнд бол tie-dye юм. Хорио цээрийн үед хүмүүст баяр баясгалан, өнгөлөг мэдрэмжийг өгч байсан ч бид цаашаа үүнийг орхин явахад бэлэн байна.

3

Өмсөх хэрэгтэй: Ягаан Өнгө (Bubblegum pink)

Би одоо мөн цаашид ч энэ өнгөнд дуртай байх болно. Үлээдэг бохь шиг ягаан өнгөтэй бүх л зүйл бидний шүүгээнд ирэх хавар байх хэрэгтэй. Энэ нь маш эрч хүчтэй шийдэл болж саарал, шаргал зэрэг төвийг сахисан өнгөнүүдтэй ч хослуулж болно.

Санаа авж болох зөвлөгөө:  Ягаан өнгийг хар өнгөтэй хослуулаарай.

Алгасах: Гинжээр чимэглэсэн гутал (Chain-embellished shoes)

Гинжээр чимэглэсэн гутлын загварыг 2020 онд нь үлдээхийг зөвлөж байна. Тийм ээ энэ төрлийн гуталнууд гоёмсог ч яг одоо миний гутлын сонголтод орохгүй. (Хэн мэдлээ бид ирэх оны эцэст бодлоо өөрчилж магад )

4

Өмсөх хэрэгтэй:  Сул өмд (loose trousers)

Fendi -н хаврын шоунд сул, өргөн өмдийг хэрхэн яаж загварчилсан байсан нь маш их таалагдсан. Сул өмд нь маш эвтэйхэн, тухтай мэдрэмжийг өгөх болно.

Санаа авж болох зөвөлгөө: Hailey Bieber богино өргөн загварын өмдийг нэхмэл топ, том пиджактай  100%  зохицохыг батлах болно.

Алгасах: Дугуйн шорт (Bike shorts)

Дугуйн шорт бидэнтэй цаашаа явахад бэлэн трэнд мөн үү? Яахав гэртээ бол болох л юм.

 

 

5

Өмсөх хэрэгтэй: Мини юбка (Microscopic miniskirts)

Miu Miu-н  богино ханцуйтай сүлжмэл цамцтай богино юбкыг хослуулсан нь 60-аад он руу буцсан мэт санагдуулж байв.  Хавар цаг агаар дулаарах үед энэ үнэхээр трэнд болох болно.

Санаа авж болох зөвөлгөө: 

 Нимгэн бариу топыг богино юбкатай хослуулах нь S/S 21-ийн хамгийн том трэндийн нэг байх болно.

Алгасах: Том сурагч зах (Prairie collars)

Миний энэ онд үлдээхэд бэлэн байгаа зүйл бол том сурагч зах юм.

 

 

 

 

6

Өмсөх хэрэгтэйДотуур хувцас ил харагдах (Built in G-strings)

Маш их баярлаж байгаа шинэ оны трэнд бол энэ. Тайзан дээрх моделиуд шиг зоримог шууд л өмсөж чадахгүй ч туршаад үзвэл нимгэн бариу цамц, энгийн 1 дотуур хувцсаа өмссөн мэт тухтай мэдрэмжийг өгч чадна.

Санаа авж болох зөвлөгөөонгорхой хэсгийг тэр чигт нь орхиж  шууд л биеийн арьс харагдахаар эсвэл  хээтэй  трикотой  хослуулаад үзээрэй.

Алгасах: Бариу хослол (Fitted Suit)

2020 ондоо үлдээх бас нэгэн трэнд бол бие барьсан хослол юм. Сул тусмаа сайн.

7

Өмсөх хэрэгтэй: Шатрын хээ (Checkerboard prints)

Шатрын хээ нь 2021 оны хавар зуныг дайрч байгаад баяртай байна.  Шатрын хээ болон  полка цэг нь  судлаас ч  илүү сонирхолтой бас загварлаг байдаг.

Санаа авж болох зөвлөгөө:  Принт их тусмаа сайн, янз бүрийн хээг хослуулж туршилт хийгээрэй.

Алгасах: Нэг мөртэй хувцас (One- shoulder pieces)

Зарим хүмүүст 1 мөртэй хувцас үнэхээр зохидог ч би огтхон ч өмсдөггүй, зөвлөдөггүй. Хоёр ханцуйтай эсвэл ханцуйгүй байх нь илүү дээр.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy