“ Булга үржүүлэх аж ахуй болон Ковид-19: Үслэг эдлэлд баяртай гэж хэлэх үү?

Цуцлагдсан загварын шоу, хаагдсан дэлгүүрүүд, хэрэггүй болсон нийлүүлэлтүүд гээд л Ковид-19 өнгөрсөн 10 сарын турш дэлхий даяар төдийгүй загварын салбарт асар их нөлөө үзүүллээ. Энэ үед загварын салбар нь Коронавирусын дэлдэлтийг өдөөхөд чухал үүрэг гүйцэтгэж байж болзошгүй юм.


Өнгөрсөн 11 сард мутацид орсон Коронавирус нь үржүүлгийн булгаар дамжин хүнд халдаж,  дор хаяж 12 тохиолдол илэрсэн тул булга үржүүлгийн булгуудыг бөөнөөр нь устгах болсноо Дани улс зарласан билээ. Олон улсын анхаарлыг татсан асуудал бол мутацид орсон вирус нь Физерийн зарласан боломжит вакцины үр нөлөөг алдагдуулж болзошгүй юм.


Олноор устгалыг зарлах үед, 15-17сая тоо толгой минж, 1000 гаруй минжний ферм байсан бөгөөд Дани улсийг дэлхийн хамгийн том булга үйлдвэрлэгч болгож байгаа юм.  (энэ нь Дани улсын булга хүн амынх нь тооноос 3 дахин их гэсэн үг)  Булга үржүүлгийн гол зорилго нь тэдний үсэнд байх бөгөөд ихэнхдээ хувцас, тавилга, зөөлөн эдлэл болоод дуусдаг.  Сүүлийн үеийн мэдээллүүдэд засгийн газрын хууль эрхзүйн зөвлөмжөөс үүдэлтэй хууль бус гэсэн эсэргүүцэл, асуултууд нэмэгдэж байгаа боловч энэ нь дэлхийн үслэг эдлэлийн худалдааны эргэлтийн цэг болж магадгүй юм.

Мэдээж үслэг эдлэлийн эсрэг энэхүү байр суурь нь жижиглэн худалдаачдын анхаарлыг ч татаж байна. Yoox Net-a-Porter групп 2017 онд үслэг эдлэл худалдаалахаа больсон бол өнгөрсөн жил Farfetch, Macy’s нар мөн адил хийхээр зорьж байгаагаа зарлав. Загварын тайзны тухайд 2018 онд Британийн загварын зөвлөл Лондонгийн загварын долоо хоногийн загварын тайзнаа үслэг эдлэл гаргахаа болино гэж тангараг өргөсөн тул Британийн засгийн газар Брекситээс хойш үслэг эдлэлийн бүх борлуулалтыг хориглох асуудлыг хэлэлцэж байна (үслэг аж ахуй өөрөө 2000 онд Их Британид хууль бусад тооцогдох болсон). Калифорни мужид шинэ үслэг эдлэл үйлдвэрлэх, борлуулахыг хориглодог бөгөөд тэр ч байтугай хатан хаан хүртэл үүний нэг хэсэг болж өнгөрсөн жил хиймэл үслэг эдлэл рүү шилжсэн байна (Lyst-ийн дагуу 2019 оны 11-р сард Букингемийн ордноос энэ асуудлаар мэдэгдэл гаргасан. Үүнээс хойш хиймэл үслэг эдлэлийг илүүд үзэх нь 52% -иар өссөн).

Олон нийтийн үслэг эдлэлийн талаарх ойлголт улам бүр дордсоор байгаа тул эдгээр төрлийн үйлдвэрлэлийн өөрчлөлтүүд улам бүр сайшаагдаж байна. Үслэг эдлэл тансаг байдлыг илэрхийлэхээ больсноос гадна зөвтгөж үл болом ёс зүйгүй асуудалтай бүтээгдэхүүн гэж үзэгдэх болжээ. Үслэг эдлэлийн шинэлэг хувилбаруудын өсөлт нь мөн тус дэм болж, үслэг эдлэлийн өөр хувилбарууд  нэмэгдсэн байна. Shrimps, Maison Atia, Stand Studio нар хиймэл үслэг эдлэлийг улирал улирлаар нь шинэчлэхийн зэрэгцээ Стелла Маккартни “Үслэггүй-Үслэг” (ургамлын гаралтай бүтээгдэхүүн, дахин боловсруулсан холимгоор хийсэн) -ээр дамжуулан байгальд ээлтэй хувилбаруудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр нь үслэг эдлэл шиг харагддаг мэдрэгддэг боловч амьтан тарчлааж хийгдсэн биш юм.

Гэвч бөөнөөр булга устгах нь  загварын салбарыг үслэг эдлэлийнхээ борлуулалтыг эцэслэхэд хүргэх юм гэж үү? Хэлэхэд хэцүү. Дани улсын булга зэрэг арьс ширний ихэнх хэсгийг Хятадруу экспортолдог бөгөөд эрэлт нь хүчтэй хэвээр байна. Гэхдээ үслэг эдлэлийн салбар сүүлийн жилүүдэд уруудах чиглэлтэй болсон нь дамжиггүй. Хэдийгээр Их Британийн үслэг эдлэлийн холбоо, Saga Fur зэрэг дуудлага худалдааны төвүүд залуу хэрэглэгчид үслэг эдлэлрүү шилжиж байгаа гэж мэдэгдэж байгаа ч нийт борлуулалт буурсаар..2015-2018 оны хооронд дэлхийн үслэг эдлэлийн борлуулалт 40 тэрбум доллараас 33 тэрбум доллар болж буурсан бол булга зэрэг бүтээгдэхүүний үнэ 2013 онд 59 евро байсан бол 2020 оны 9-р сард ердөө 19 евро болтлоо буурсан байна. Бөөнөөр булга устгалын шууд үр нөлөөгөөр, дэлхийн үслэг эдлэлийн хамгийн том дуудлага худалдааны төв болох Данийн Копенгаген компани ойрын 2-3 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа аажмаар зогсоож, хаах төлөвлөгөөгөө саяхан зарлалаа.

Тэртээ тэргүй уруудаж байгаа энэ салбарт цар тахал дарамт учруулж байгаа нь магад бид загварын салбарт үслэг эдлэл байр суурь хэр байгааг дахин эргэцүүлэх болсныг харуулж байгаа биз ээ. Сайн сайхны төлөө үслэг эдлэлд баяртай гэж хэлэх цаг ч байж магад юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy