Бараан өнгөнүүдийг авч үзвэл бор болон хүрэн өнгө нь хар, хөх, саарал зэрэг өнгөтэй ижил үндсэн гол өнгөнүүдийн нэг юм. Гэхдээ олон жилийн турш бороос өөр бусад өнгөнүүдийг сонгож байсан явдал нь бор болон хүрэн өнгөтэй бэлэн хувцасны эргэн эрэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Bottega Veneta, Jacquemus гэх мэт дизайнерууд бор шороон өнгийг тачаангуй силуэттэй хослуулсан нь улмаар бусад өнгөөр гаргаж чадахааргүй, тийм нэгэн елегант, эмэгтэйлэг төрхийг бүтээж чаджээ.
Минимализм болон байгалийн гоо үзэсгэлэн нь дэлхий дахинаа хүчээ авч буй энэ цаг үед байгалийн өнгө төрх болсон бор өнгийг загварын тайзнаа болон гудамжны стильд давамгайлж буйг харах нь гайхах зүйл биш юм. Гүн хар шоколадаас эхлээд цайвар шаргал элс хүртэлх бүх төрлийн бор өнгө нь өнөө цагийн өнгөний тусгал болоод байна. Бусад хар бараан өнгөнөөс ялгаатай нь борын төрлийн өнгийг хувцаслалтандаа хослуулахад илүү хялбар байдаг. Хувцасны шүүгээнд чинь нэг ширхэг байна уу? Толгойноос хөл хүртэл дан бор хүрэн өнгийн хувцас өмссөн байна уу? (яг л “street style stars” шиг) Бүгд сайхан харагддаг учраас та хувцасныхаа шүүгээнд нэг ч болов борын төрлийн хувцас нэмж оруулаарай.
Та шүүгээндээ нэмэхэд тохиромжтой хувцаснуудаас дурьдвал:
Дээрх бүтээгдэхүүнүүд бүгд манай “Ame Concept Store”- т бэлэн худалдаалагдаж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай инстаграм хаягаар холбогдоорой.
Leave a Reply