Ангийн хүрэм (The safari jacket)

Ширэнгэн ойгоос Парис хүрсэн нь:

Герман Африк корпусын өмссөн дүрэмт хувцас нь 1950-аад оны сүүлчээр Chanel-ийн үндсэн загварыг гаргахад нь онгод болж өгч байсан боловч энэ хувцас түүхэнд үлдсэн нь Yves Saint Lauren-ий ач тус юм. Түүний алдартай сафари хүрэм нь 1968 оны зунаас эхлэлтэй бөгөөд энэ нь Францын Vogue сэтгүүлийн редакцад зориулж хийгдсэн бөгөөд модель Верушка өмсөж, Бушланд-д Франко Рубартеллигээр зураг татуулсан ганц загвар байв. Тэрхүү зураг нь эрх чөлөөний домогт илэрхийлэл болсон юм. Дараагийн  жилүүдэд нь сафари хүрэм нь маш их хэмжээгээр үйлдвэрлэгдэж, Saint Laurent –ийн Rive gauche дэлгүүрт харагдах болжээ.

Өмд, нүцгэн хөл эсвэл урт түрийтэй гутал дээр цамц шиг өмсөх боломжтой  Сафари хүрэм нь маш хурдацтайгаар зуны чухал хувцаслалт болж чадсан юм. Yves Saint Laurent нь энэхүү хүрмээ чөлөөт эмэгтэйчүүдэд зориулан гаргасан байна. Гэвч хачирхалтай нь түүний эрэгтэй загварууд бас алдартай, түгээмэл байв.

Практик боловч Тачаангуй

Хөвөн габардинтай сафари хүрэм нь зуны тухтай даашинз шиг харагдаж байв. Энэ нь практик, дэгжин, төвийг сахисан өнгөтэй (элс, зөгийн бал шиг ба зуны хурц гэрэлд нэн тохиромжтой) бөгөөд олон талт шинж чанартай байв. Saint Laurent сафари хүрмээ шинэ өнгө аястай болгосон, учир нь тэр бага зэргийн өөрчлөлт хийхээс хавьгүй ихийг хүссэн бөгөөд тэрээр эрэгтэй хувцсыг эмэгтэй хувцас болгон хувиргаад зогсохгүй, супер тачаангуй хэв маягаараа манифест(manifest-тунхаг) болон хувиргасан юм.

Энгэрийн  ухлаадсыг гаргахдаа бэлхүүсний товч хүртэл доош нь хувцасны үдээсийг хийлгүй орхиод, том төмөр цагираг бүхий бүслүүрээр ташаан хэсгийг илүү онцолж өгчээ.

Энэхүү сафари стилийн даашинз нь манай “ame concept store”-т бэлэн худалдаалагдаж буйг дуулгахад таатай байна. Та манай дэлгүүрээр зочилж зөвлөх үйлчилгээг аваарай.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy